8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийг байгууллаа51

2018-04-14 11:42:00

УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг Д.Дамба-Очироор ахлуулан гаргасан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийг мөн гаргасан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав ахлахаар болжээ. Ажлын хэсэг нь нийт таван гишүүнтэй аж. 

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах юм. 

 Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж зээлсэн гэх хэргийн эзэн Ш.Батхүүг барьж хориод байна. 

 Анх 2013 онд буюу Ардчилсан намын үед  “Эрдэнэт”-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан гэх хэрэг илэрч, Ш.Батхүүд гарын үсэг өгсөн эрх мэдэлтнүүд нь Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар байсан талаар шуугиан дэгдэж байв.

Ш.Батхүү “Эрдэнэт”-ийг барьцаанд тавихдаа бусдын гарын үсгийг хуурамчаар дуурайлгасан уу, эсвэл үнэхээр Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар түүнд батлан даалт хийж өгсөн үү гэх мэдээлэл эцсийн байдплаар тодорхой болоогүй байна. Ямартай ч уг хэргээс үүдэн Монголын Засгийн газар 106 сая долларын өрөнд унаад байгаа юм.

Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа УИХ-аар хэлэлцэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл