8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдо бөхийн УАШТ үргэлжилж байна

2018-04-14 11:59:09

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.04.13/ Спортын төв ордны “А” танхимд эхэлсэн билээ. Тэмцээнд 200 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Энэ жилийн улсын аварга тэмцээний ерөнхий шүүгчээр Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер ажиллаж байна.

Өчигдөр олон сонирхолтой барилдаан гарсан. Зарим жинд олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд эхний тойргоос хасагдсан. Мөн шилдэг жүдочид ч аварга цолоо хамгаалсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Гуанжоу-2010”, “Инчён-2014” Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал найм дахь түрүүгээ хүртсэн бол +78 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баттулгын Мөнхтуяа дөрөв дэх удаагаа улсын аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана, -100 кг-д “Инчён-2014” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт, Абу-Дабигийн “Их дуулга”-ын аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг-д залуучуудын болон цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Увс аймгийн тамирчин, спортын мастер Цог-Очирын Батцэцэг улсын хошой аварга болсон юм.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэй:

90 кг (16 жүдоч):

  1. Г.Алтанбагана (Алдар)
  2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  3. 3. Б.Тэнгис (Женко), Р.Анхбаатар (ТЕГ-ын “Эрч” клуб)

-100 кг (17):

  1. Л.Отгонбаатар (Сүлд)
  2. 2. Б.Жанчивдорж (Хүч)
  3. 3. Д.Цэрэнням (ТЕГ-ын “Эрч” клуб), Л.Энхтүвшин (Сүлд)

+100 кг (25):

  1. Ө.Дүүрэнбаяр (Алдар)
  2. 2. А.Давааням
  3. 3. Г.Пүрэвбаатар (хоёул Сүлд), Д.Пүрэвдорж (Женко)
     

Эмэгтэй:

70 кг (12):

  1. Ц.Наранжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко”)
  2. 2. Б.Хонгорзул (Хилчин)
  3. 3. С.Адилцэцэг (Алдар), А.Бадамгарав (Баянхонгор)
     

-78 кг (10):

  1. Ц.Батцэцэг (Увс, “Шинэ бадрах” дэвжээ)
  2. А.Батзул (Хан-Уул дүүрэг, “Женко”)
  3. 3. Ц.Буянжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко”), Л.Уранчимэг (Хилчин)
     

+78 кг (9):

  1. Б.Мөнхтуяа (Хилчин)
  2. 2. Ш.Сэржмядаг (Алдар)
  3. 3.Э.Гандиймаа (Хилчин), А.Адъяасүрэн (ТСБТСДуС)

Тэгвэл өнөөдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарна. Мөн жин тус бүрт олон бөх барилдаж байна. Тодруулбал, эрэгтэй 60 кг-ын жинд 52 бөх барилдах бол 66 кг-д 32 бөх бүртгүүлжээ. Мөн 73, 81 кг-ын жинд тус бүр 28 бөх барилдана. 

Т.Болорчулуун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл