8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд дулаахан байна

2018-04-14 13:00:00

Улаанбаатар хотод бямба гарагт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.  

Ням гаригт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө секундэд 5-7 м/с, өдөртөө секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Энэ сарын 16-17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 16, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө  20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл