8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн аль замд халтиргаа гулгаа ихтэй байна вэ

2018-04-14 13:30:00

Өчигдөр оройны байдлаар Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай, Төв, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин муу байсан билээ. Иймд зарим нутгуудаар цас их орж, халтиргаа гулгаа ихэссэн болохыг албаныхан сануулж байна. 

 Мөн дараах замууд халтиргаа гулгаа ихтэй, явахад хүндрэлтэй байна. 

УБ-Өвөрхангай чиглэлийн автозамд Шартын даваа, Бумбатын давааны зорчих хэсэг

УБ-Элсэнтасархай чиглэлийн зорчих хэсэг

 УБ-Арвайхээр чиглэлийн Сонгины ар шил, Эмээлтийн хөтөл, Шар хөвийн дөрвөлж, Уушгийн хөтөл гэх газар

 УБ-Дархан чиглэлийн Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, 124-ын даваа

УБ-Мандалговь чиглэлийн Хустайн даваа, Ногоон дов гэх газар

Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мөрөн-Улиастай, Улиастай-Алтай чиглэлийн замуудад 2 талаасаа цасаар хучигдсан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг өнөөдөр, маргаашийн хугацаанд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл