8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

2018-04-14 14:30:00

Нийслэл хотын хэмжээнд ажлын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1003 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослоор27 хүн бэртэж гэмтсэний 13 нь бага насны хүүхэд байсан аж. Осолд өртсөн хүүхдүүдийн найм нь ганцаараа явж байсан бол хоёр нь эцэг эхийн хамт явж байсан гэнэ. Харин орон нутагт  гарсан  зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд  марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл