8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүнийг түтгэлзүүлэх асуудлаар хуулийн төсөлд санал авч байна

2018-04-14 15:00:00

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэхүү хууль нь өнөөдөр тулгамдаад байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх боломжийг бүрдүүлэх юм.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтууд энэ асуудлыг тусгасан боловч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна.

Харин  Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2012, 2017 онуудад хуралдаж, тус заалт нь Монгол Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн хэмээн үзсэнээр хүчингүй болгосон юм.  

Энэ удаагийн хуулийн төслөөр Монгол Улсын Их  Хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтуудыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаархи Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Өргөн барьсан хуулийн төсөлтэй дараах линкээр танилцаж санал өгөх боломжтой.

http://forum.parliament.mn/projects/319

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hhhhjj
ene baastai bandaash shorond oroogui baigaa um uu?
2018/04/16 73.241.42.56
БОЛМ
ХҮЧИНДЬЕ ЧЕЛЛЕНЖИЙГ ЭХЛҮҮЛЭГЧ. ОВОО ДАВАЛГААЛЖ БАЙГАА ШҮҮ!!!
2018/04/15 203.91.115.39
Зочин
Хэн ч буруу юм хийсн бол хуулийн өмнө шийтгэлээ хүлээх ёстой. Юун уихг ний бүрэн эрх энийгээ боль . Нам,уихг нэрээр хулгайч луйварчид,гэмт хэрэгтнүүд үүрэлдэг орогнодог газар болох нь одоо боль та нар
2018/04/15 103.57.94.161
харамсаж байна
УИХ нь хуулийн мухардалт орно гэхээр муу л байна. Хэн гэдэг нөхрийг бид УИХ д сонгоод байна даа. Одоо АН, МАН д гэдэг сонголтоо өөрчлөх цаг болжээ
2018/04/15 103.229.122.220
irgen
Hentiigees songogdson Bat-Erdene ene 2-iig hoyulang ni bandaash gej nerleye.
2018/04/14 59.153.113.226
Chinzorig
ene nogoo BANDAAASH gedeg hun monuuu
2018/04/14 107.77.111.76
ok
iim link alga baina daa bandaashtai holbootoi
2018/04/14 202.179.27.197