8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 17 хэмийн дулаан байна

2018-04-15 10:00:00

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

                          2018 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл