8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас нийтийн тээвэр цагийн шинэ хуваариар үйлчилнэ

2018-04-15 11:56:48

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байсан. Тэгвэл дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ.

Үүнд :

Д/Д

Чиглэлийн нэр

Эцсийн зогсоолын нэр

Эцсээс хөдлөх цаг

1

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”

Налайх

6:20

2

Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”

Зүүн салаа

6:37

3

Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”

Тахилт

6:40

4

Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”

Нарангийн гол

6:40

5

Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”

Нисэх

6:40

6

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”

Шадвилан

6:38

7

Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”

Сэлх

6:40

8

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

Сэлбэ

6:36

9

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Улиастай

6:39

10

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Гачуурт

6:34

11

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”

Нарангийн гол

6:40

12

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

ХМК

6:38

13

ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”

Шарга морьт

6:40

14

ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

Гордок

6:30

15

ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”с

Түргэний гол

6:30

16

ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”

Туул тосгон

6:40

17

ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”

Биокомбинат

6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд явж байхаар болсон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б,Болд
Автобусны өглөө орой буухцагийг өдөр бүр шалгаж байх байцаагч гээд баахан нөхөд татварын мөнгөөр зүгээр цалинжиж байн энэ нөхөдийг өглөө,орой атобус гарах буух үеийг хянах ёстой
2018/04/15 66.181.189.22
Ккк
Нийтийн тээвэр гэж үнэр танар нь аймшгийн өвөлдөө хүйтэн зундаа бүгчим халуун африк шиг л амьдарч явахымдаа монголчууд. Бөөн баялаг том газар нутаг хэдхэн хүн ам???!!!
2018/04/15 112.72.14.42