8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын 100 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

2018-04-15 12:30:00

НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
 

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

  • найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
  • дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Мөн супер азтан 100 сая төгрөг хожих боломжтой.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл