8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн гудамжны замыг хаалаа

2018-04-15 13:30:00

Замын цагдаагийн газраас гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлахаар болсон байна.  Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг 'Оддын хотхон' хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлаж байгаа юм байна.

Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment