8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ

2018-04-15 15:00:00

Дөрөвдүгээр сард Монгол орны нутгаар цаг агаарын байдал ямар байх вэ. Энэ тухай мэдээллийг хүргэж байна. 

 Хоног хоорондын температурын хэлбэлзэл зарим өдрүүдэд 10-15 градусаар хэлбэлзэхээр байна. Олон жилийн дунджаар сарын дундаж хэм Хөвсгөл, Алтай, хангай, Хэнтийн нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байх бол бусад нутгаар 3-8 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг бүс нутгаар 10-15 мм, уулархаг бус нутгаар 0-5 мм хүртэл, бусад нутгаар 10-15 мм хур тунадас унадаг бол энэ жилийн хувьд дулааралтай холбоотойгоор хур тунадасны хэмжээн бага байх төлөвтэй байна.

Мөн дөрөвдүгээр сард 15 метр секундээс дээш салхилах бөгөөд нийт нутгаар шороон шуургатай байх юм. Энэ сарын агаарын дундаж температур нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх бол Увсын нутаг, Завханы хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно гэжээ. 

Энэ сарын агаарын дундаж температур нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх бөгөөд Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл