8o
Улаанбаатар хот
mobile menu

Алдарт "Хунт нуур" балетыг тоглоно

2018-04-16 00:00:00

УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг маргааш тайзнаа тоглоно.

Энэхүү бүжгэн жүжиг нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа орон бүрийн үзэгчдэд хүрч нандин эрхэмсгийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн ур чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт эл бүжгэн жүжгийг 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд манай тайзнаа 1975 оны 6 дугаар сарын 28-нд  тоглож байжээ.

Тухайн үед удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглосон түүхтэй.  Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээсэн юм. 

Тасалбар нь 10, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд цахим тасалбарыг www.TICKET.mn, 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл