8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү

2018-04-15 12:37:00

МҮБХ гэх дампуурсан байгууллагыг зөв замд нь оруулахгүй бол бөхчүүдийн ч тэр бөх сонирхогчдын итгэл алдарч эхэллээ. Үнэн нь чухам яг хаана нуугдаад байна вэ гэж олон нийт өөрийн эрхгүй асууж байна.

Ер нь энэ үндэсний бөхөд, МҮБХ-нд бүтэж байгаа ажил гэж байна уу. Хууль, шүүхийн шийдвэрийг  лав огт биелүүлдэггүй том толгойтнууд байдаг юм байна.  Б.Одхүү тэргүүтэй бөхчүүд нь ч байнга нударга зөрүүлнэ. Бүр барилдааны үеэр зүлэг ногоон дэвжээн дээрээ нэгнийгээ зодож харагдах юм. Дээр нь нэмээд үзэгчдийн хамгийн их бухимдуулдаг зүйл болох "начины найраа". Энэ цаг үед "Начины найраа" гэдэг зүйл утгаараа бизнес болчихсон байна. Хэн дуртай нь бараг мөнгөө төлөөд начин цол хүртдэг. Бүр цаашлаад аварга, арслан хүртэл ч барилдаж болдог гэх яриа бөх сонирхогчдыг дургүйг хүргэсээр байна. Жилийн жилд наадмаар арав орчим начин цолтон шинээр төрдөг ч үнэн хүчээрээ начин цол хүртсэн нь хоёроос гурав гэх яриа наадмын дараа гол зурж сонсогдох нь харамсалтай.

Энэ бүгдэд МҮБХ -ны хуучин удирдлагууд шууд болон шууд бус утгаараа холбоотой гэнэ. Энэ бүх завхарсан байдлыг засч залруулан барилдааныг үнэн бодитой, эмх цэгцтэй зохион байгуулах нь бөхийн холбооны үүрэг. Гэвч тэд ингэж чадаагүй. Бөхчүүдийн барилдааны үеэрх болон барилдаанаас бусад нөхцөлд гаргадаг ёс бус үйлдэлд эхнээсээ зөв хандаж дүрэм журамтай байсан бол үндэсний бөхийн спортын нэр хүнд өнөөдрийнх шиг ингэж "шалан дээр унахгүй" байсан.

Эдгээрээс гадна бөхчүүдийн дунд ам дамжиж яригддаг, МҮБХ-ныхон үүнд их бага хэмжээгээр холбоотой гэгддэг нэг зүйл бол допингийн асуудал. Бөхийг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж байнга өөрийгөө магтдаг МҮБХ-ны тэргүүн маань өөрөө найраанд оролцож, тэр ч бүү хэл найраанд нь орохгүй гэсэн бөхөө элдвээр дарамталж адаг сүүлд нь допингийн хэрэгт холбогдуулж нэр хүндийг нь гутааж байжээ. Хамгийн аймшигтай нь энэ допингийн шинжилгээ гэгч нь найраанаас хэд дахин илүү мөнгө босгодог найдвартай бизнес болсон гэнэ. Допинг илэрсэн илрээгүйгээр нь хамаагүйгээр хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсээд байгаа энэ аж. Харамсалтай энэ бүгдийнх нь цаана олон жилийн хөдөлмөр, ар гэрийн амьдрал, сэтгэл санааны дарамт гээд олон асудал үүсч байгааг бодох нь зүйтэй.

Эцэст нь хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай нэг баримт дурдахгүй өнгөрч болохгүй нь. Өөрөөр хэлбэл жил бүрийн наадмаар бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирал юм. Харин түүний шавь Э нь Допингийн Үндэсний төвийн Их эмч, харин их эмч Э-гийнх нь нөхөр Допингийн Үндэсний төвийн дээж авагч Э, Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х юм. Мөн долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн юм. Тийм ч учраас тамга тэмдэг, гэрчилгээ нь хүчингүй болчихоод байхад хууль бус үйл ажиллагаа явуулж буй бөхийн холбооны удирдлага болох Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын талд үхэн хатан гүйж байна. Ингээд харахаар хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн нь тодорхой харагдаж байна. Мөн допингийн загалмайлсан эцэг хэн бэ гэдгийг хариулт ч гараад ирж байна. 

Магадгүй хууль шүүхийг уландаа гишгэж ийхүү нэр төр, үүрэг хариуцлага, өргөсөн тангаргаазөрчөөд яваад байгаа Б.Бат-Эрдэнэ гишүүний Р.Нямдоржтой хууль бус "завинд" суучихаад байгаагийн цаад нууц нь энд ч байж болзошгүй юм.

Улсын арслан Х.Мөнхбаатар хүртэл тэр жил допингийн асуудлаас болоод Р.Нямдоржийн булхайг дэлгэж байв. Х.Мөнхбаатар арслан тухайн үед  “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” хэмээн ярьсан нь одоо ч хэвлэлийн хуудснаа үлдсэн.  Х.Мөнхбаатар арсланг энэ явдлаас хойш олон удаа шахаж хавчиж байсан аж. 2009 онд түүнийг Г.Өсөхбаяр аваргатай барилдсан нь дүрмийн бус болсон, мөн 2011 онд долоогийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдсны дараа хөлийн цэц буруу дүгнэсэн гэж Х.Мөнхбаатар арслан өргөдөл өгч байжээ. Үүнийг нь ч Р.Нямдорж тэргүүн хүлээж аваагүй байна.

Х.Мөнхбаатар нэр төрөө сэргээлгэхээр Солонгосын Допингийн төв лабора­торид хандаж, өөрийн биеэр давтан шинжилгээ өгч, хариугаа албан ёсоор авах хүсэлт гаргасан ч тус төвийнхөн “Танай улсын Олимпийн үндэсний хороо, Үндэсний бөхийн холбооноос шинжилгээний хариуг нааш нь явуулах шаардлагагүй боллоо гэсэн албан бичиг явуулсан. Тийм учраас бид шинжилгээний хариуг явуулаагүй” гэсэн тайл­бар өгч байжээ. Мөн Р.Нямдоржийн даваа наймаалцах гэж мөнгө санал болгосон гэдгийг олон бөх барин тавин тухайн үед хэлсэн байдаг. Үүний нэг нь улсын харцага Г.Ганхуяг. Тэрбээр өөрийн “фэйсбүүк” хуудсандаа “Монголын үндэсний олимпийн хороо хэний талд ажиллаад байгаа юм бэ. Мөн 2007 онд Говь-Алтай аймгийн Баатар начин над дээр ирээд “Чи Мөнхбаатарыг Ганбаатарт хэлээд өгүүлчих л дээ. Мөнгө бэлэн байна” гэхээр нь би “Мөнхбаатарт юу ч амласан нэмэргүй ээ, ах аа” гэж хэлж байснаа сайн санаж байна” гэж бичиж байжээ.

Ердөө ганцхан жишээ сөхөж дурдахад ийм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ЭНЭ үнэн бол МҮБХ дампуурсан байж. Саяхан харцага Х. Ганхуягийг Одхүү тэргүүтэй 4 бөх зодсон байсан. Ийм учиртай юм байна
2018/04/15 103.229.122.220
zochin
boh ; neg ih lag humuus te ajil hiihgui . tomor orgoj uurag idej gahai shig bolchihson
2018/04/15 202.179.11.10
Иргэн
Цаанаа нэлээд но байдаг болоод л ингэж үхэн хатан зууралддаг байх даа, энэ олон жил хуулийг гууль болгоод байгаа нөхдүүд...
2018/04/15 66.181.179.47