8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймаг нь цэцэрлэггүй байхад өрөөгөө 100 саяар засдаг Засаг дарга

2018-04-16 08:26:00

-    Дундговийн Засаг дарга хүүхдийн цэцэрлэгийн асуудлаа шийдээгүй байж 100 сая төгрөгөөр өрөөгөө засварлажээ-


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчлаад олон ажил амжуулаад ирлээ.Тодорхой нэг ажлыг дурдвал Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих хөрөнгийг шийдвэрлэсэн юм. Тэрбээр Бээжин-Баяннуур-Ганцмод-Гашуунсухайт-Тавантолгой-Даланзадгад-Мандалговь гэсэн маршрутаар яваад ирсэн. БНХАУ-ын айлчлалаасаа шууд Гашуунсухайтын боомтоор орж ирж гадаад айлчлалаа дотоодын айлчлалаар үргэлжлүүлсэн юм. 

Тэрбээр энэ удаагийн айчлалаа Дундговь аймагт ажиллаад өндөрлүүлсэн. Түүнийг Дундговь аймагт ажиллаж иргэдтэй уулзан санал, бодлыг нь сонсох үеэр тэдний зарим нь аймгийнхаа удирдлагуудтай холбоотой  маш ноцтой баримтыг дэлгэсэн юм. 

Тодруулбал, тус аймаг нь ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болсон гэнэ.  Шалтгаан нь 140 сая төгрөгийг гаргаад хуучин, муу цэцэрлэгээ нурааж чадахгүй байгаатай  холбоотой. Хэрвээ энэ цэцэрлэгийг нураачихвал хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болчих гээд байдаг. Гэтэл  хуучин цэцэрлэгээ нурааж чадалгүй хоёр жил болсон гэнэ. Ер нь бол Дундговь аймагт хүүхдийн цэцэрлэг барих газар хангалттай их байгаа байх.

 Харин Засаг дарга О.-Бат-Эрдэнэ нь өрөөгөө 100 саяар зассан гэнэ. Мөн  Төв эмнэлэгт нь зориулалтын бүрэн автомат машин ядаж ганцхан хэрэгтэй байгаа аж. Эмнэлэгийн зүгээс 70-80 сая төгрөгийн түргэний машин өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гуйсан юм.  Эмнэлэг нь машингүй байхад нөгөө Засаг дарга мөн л  тансаглаж  100 саяар машин авч унажээ. Үүнийг Ерөнхий сайдтай уулзах уулзалтын үеэр тус нутгийн иргэд олон нийтэд ил болгон ярьсан юм. 

Улсын эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед төсвөө хэмнэж ажиллахыг бүх аймгийн засаг дарга нарт үүрэг болгосон. Гэтэл улсын төсвийг хэмнэх нь битгий хэл хэтийдсэн тансаглал, худлаа чамирхах гэсэн үзэл орон нутагт байсаар л байна. Орон нутаг, хариуцсан бүсээ хөгжүүлэхгүй байж өөрөө үнэтэй машин унадаг, үнэт эдлэл хэрэглэдэг, өрөөгөө олон саяар засдаг хурган дарга нарын энэ завхрал хэзээ арилах вэ 

Ерөнхий сайдын зүгээс нэн тулгамдсан асуудал болоод буй цэцэрлэг барих болон түргэний машинтай болгох ажлыг шийдвэрлэхээр боллоо. Гэсэн ч хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласан Засаг даргатай хариуцлага тооцох ёстой билээ. 

Уг нь энэ мэт асуудлыг шийдээд орон нутгаа хөгжүүл гэсэн Засаг дарга нарыг томилдог болохоос төсвийн мөнгөөр өөрийгөө гоёж гоодоорой гэж ажил хийлгэдэггүй байлтай. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
basaev
Хаашаа юм бэ? арай насаараа дарга хийж энэ өрөөнд амьдарна гэж зүүдлээгүй байлтай, ЕС-аа ийм малнуудыг огцруулаач ээ, Тэр Наранхүү гэдэг хүнийг дахиж л битгий сонгож үзээрэй дээ,ДУНДГОВЬ-иинхон,
2018/04/16 66.181.160.21
дорж
харах царайны барахгүй нөхөр байна. наранхүүгынхээ өрөөсөн дугуй. дундговь шиг жижиг аймгууд хөгжихөд хэцүү. шинэ том төвлөрөлүүд үүсгэх хэрэгтэй. жижиг аймгуудад засаг дарга хийх олигтой
2018/04/16 27.223.4.94
сандаг
ер нь энэ олон жижиг аймгууд өөрсдийгөө эдийн засгийн хувьд даахгүй хоосон 4 жилийн засаг дарганцруудын шоуны аймгууд болоод удаж байгаа ч дээ. шинжлэх ухааны үндэстэй 10 том аймаг
2018/04/16 27.223.4.94
ард
Сайд зөв газрас очижээ
2018/04/16 49.0.149.72
ZOCHIN
XERWEE YRUNXII SAID OCHOOGVI BOL IDSEER L BAIX BSAN. IIMERXVV YUMNUUDIIG ZAILUULAX XEREGTEI
2018/04/16 139.59.39.26
иргэн
үе үеийн бүх засаг дарга нэртэй хотоос ирсэн хулгайч нар аймгийн төсвийн ихэнхийг нь хувьдаа завшаад буцдаг болоод 30 жил болж байна.
2018/04/16 202.179.24.5
Зочин
Ерөнхий сайд очсоных хамаг булхай лууви рнь илэрлээдээ. Сонгогдож гарчихаад итгэл алдаад тэнэг хог вэ
2018/04/16 139.59.183.24
ichig ichig..ogtsor
azaa
2018/04/16 139.5.219.136
doogi
Засаг дарга гэдэг бол хамгийн түрүүнд ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй хүн гэдгийг мэддэггүй дарга болохын дон шүглэсэн нам дагаж навсганадаг юмнууд ингэнэ
2018/04/16 122.201.23.83
HOHI NI
Sots ued l Dundgovi tsus ni oirtson tusgai surguulitai gants aimag baisan. Heveeree l baigaam baina.
2018/04/16 27.123.212.135
Зочин
НАРАНХҮҮ ЛАЛАР НЬ ХААНА ЮУ ХИЙЖ ЯВААН БЭ. ХОХЬ ЧИНЬ ЭЭ. ИЙМ Л СОНГОЛТТОЙ АРДУУД ХОЙНО
2018/04/16 216.218.222.14
Иргэн
Иргэд, иргэний нийгмийн идэвхитэнүүд идэвхитэй, тэмцэлтэй байж ийм мунхаг тэнэг дарганцаруудыг хянадаг юм.
2018/04/16 66.181.176.249