8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл мэдээлэл хийнэ

2018-04-16 08:39:10



09:00 цагт: "Corporate Convention Centre"-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс "Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал" үндэсний форум зохион байгуулна.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл "Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хаана: Авлигатай тэмцэх газрын №105 тоотод болно.

11:00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 100 айлыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Байгаль, соёлын өвийг хамгаалах сан"-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

19:00 цагт: Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолт  Улсын Филармонийн концертын танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment