8o
Улаанбаатар хот
mobile menu

100 сая төгрөгийг 2 супер азтанд хувааж өгнө

2018-04-16 08:43:00

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол  өчигдөр явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тохиролд  2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн байна. Нийт 18,650,280 баримт энэ удаагийн тохиролд хамрагдсан байна. Үүнээс 

  • 10 сая төгрөгийн 1
  • 5 сая төгрөгийн 15
  • 1 сая  төгрөгийн 170
  • 200 мянган төгрөгийн 1663
  • 50 мянган төгрөгийн  16920  баримт тохиролд таарч, нийт 18,771 иргэн азтан болов. Энэ удаагийн сугалаагаар 100 сая төгрөгийн Супер азтан хоёр тодров.  Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох аж. 

 Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэг
2 азтан тодорсон гэнээ яааж шалгаруулхараа 2 азтан тодордын??? Ингэхээрээ л худ болоод байгаан бишүү!!!
2018/04/18 27.123.214.109
nuuts
yagaad 2 super aztan todordog um be
2018/04/16 182.160.3.44