8o
Улаанбаатар хот
mobile menu

МАФИЙН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮГЧ НАРЫГ ЗАЙЛУУЛЪЯ

2018-04-16 09:14:00

Маргааш буюу 2018 оны 4 дүгээр сар 17-ны өдрийн 12 цагт Ялалтын талбайд  “Эрдэнэт үйлдвэрээ аврах ард түмний хөдөлгөөн”-ий зүгээс “Мафийн гар хөл болсон шүүгч нарыг зайлуулъя” нэртэй жагсаал  хийх гэж байгаа билээ. Ингээд тус жагсаалыг зохион байгуулагч С.Зоригтбаатартай ярилцлаа.

-Жагсаалын зорилго юу юм бэ?

-Монголын ард түмний амьжиргаа залгуулдаг, төсвийн тал хувийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр дээр тун ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа юм. Цаашдаа Монголын ард түмэн “Саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэртэйгээ байх эсэх нь Улсын Дээд Шүүх дээр шийдэгдэнэ. 2017 оны 2-р сарын 10-ны өдөр УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авах тогтоол гарч Засгийн газарт чиглэл өгөгдсөн. Харамсалтай нь тэр тогтоол одоо хүртэл хэрэгжээгүй учир Эрдэнэт үйлдвэрийг  нөгөө яриад байгаа бүлэглэл удирдаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах, өмчийн хэлбэрийг бүртгэх” шийдвэр гарган Төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулсан  ч захиргааны болон иргэний хэргийн шүүх дээр гацчихсан. Монголын ард түмний хүсэл сонирхол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний захирамжийг Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга  2017 оны 4-р сарын 10-нд гаргасан. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг үгүйсгэсэн, хүчгүйдүүлсэн захирамжаар  “Монголын зэс” компани иргэний болон захиргааны хэргийн шүүх дээрх дараалсан ялалтууд байгуулж Монголын шүүх засаглал хэрхэн ялзарсанг харууллаа.

-Яаж харуулсан юм бэ?

-Үндсэн хуулийн цэц “Захиргааны хэргийн шүүхэд төрийн дээд гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг хянах, эрх хэмжээ олгогдоогүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх Эрдэнэт үйлдвэрийн маргааныг шийдэх үндэслэлгүй юм билээ. Энэ хил хязгаарийг захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шүүгч нар даваад гишгэчихсэн. Хамгийн анх Монгол Улсын Их хурал нь  “Олон улсын гэрээг УИХ дээр хэлэлцэнэ, соёрхон батлана, цуцлана” гэсэн заалт байсаар байтал Ч.Сайханбилэгийн Засгийн газар  Эрдэнэт үйлдвэрийг хууль зөрчин “Монголын зэс” компанид өгсөн. УИХ-ын энэ заалтыг шүүх ч, Засгийн газар ч тоож харсангүй.

-Энэ яриад байгаа бүхэн улс төрийн бүлэглэл хоорондын “дайн” шиг харагдах юм?

-Би бол аль нэг бүлэглэлийн гишүүн биш. Харин Монголын ард түмний нэгэн төлөөлөл гэвэл үнэнд ойртох байх. Монголчуудын амьжиргааны эх үүсвэр Эрдэнэт үйлдвэрийг улс төр бизнесийн бүлэглэл 49,51 гэсэн хувиар ханз татан хуваахаар улайрч байна.  Тэд эхэндээ Эрдэнэт үйлдвэр хэмээх “Саалийн үнээ”-ний сааль сүүг шахааны бизнес нэрээр сордог байсан бол өдгөө пэндийж баяжаад шууд залгихаар улайрч эхэлсэнг зогсоох цаг болсон.

-Миний ойлгож байгаагаар оросууд эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа зарахаар болсон, мэдээлэлд ойр манай нэг аж ахуйн нэгж  авсан юм биш үү?

-Үүн дээр маш том булхай луйвар явагдсан нь илэрхий харагдаад байгаа юм.  Эрдэнэт үйлдвэрийг авах  санхүүгийн эх үүсвэр гаргасан “Кю Эс Си” компани 2012 онд байгуулагдсан байдаг. Улсад ердөө хоёр сая төгрөгийн татвар төлдөг бизнесийн түүхгүй шахам компани богинохон хугацаанд Монгол банкнаас 200 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 71 сая ам.доллар, Чингис бондоос 37 тэрбум зэрэг төгрөгийг зээлсэн. Тэгээд  Эрдэнэт үйлдвэрийг авсан жижиг компаниуд нэгдэл болох “Монгол зэс”-д банкаараа дамжуулан зээл олгосон байдаг. Эндээс юу харагддаг вэ гэхээр Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын хэлсэнчлэн Монголын ард түмний хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан юм билээ. Нийтдээ 800 орчим тэрбумын үндсэн хөрөнгөтэй Худалдаа хөгжил, Улаанбаатар зэрэг банкууд 400 сая ам.доллар шууд гаргах боломжгүй. Учир юу гэвээс банкууд нийт хөрөнгийнхөө 20 хувиас  илүү зээл олгох нь хуулиар хориотой юм. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь бүхэлдээ Эрүүгийн гэмт хэрэг гэж улс төрчид яриад байна.

-Эрдэнэт үйлдвэрийг авсан нь эрүүгийн хэрэг гэж үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын гэрээг зөрчин Эрдэнэт үйлдвэрийг хувийн хэвшилд өгөх гэж улайрсан. “Монгол зэс” компанийн 400 сая ам.доллар босгосон зэрэг нь гэмт хэргийн гэхээсээ Мафийн шинжтэй гэж УИХ-ын гишүүд ярьдаг. Харамсалтай нь  УИХ, Засгийн газраас  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа хамгаалах,буцаан авах дээр ямар ч алхам хийдэггүй гэхэд болно. Ард түмний дургуйцал, сонгуульд өгсөн амлалтандаа автан УИХ-аас нэг шийдвэр гаргасан ухаантай. Өнөөдрийг хүртэл “Монгол зэс” компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад байсаар байна. Тэд ноогдол ашгаа хүртэж, бараг 400 сая ам.доллараа олчихлоо гэх мэдээлэл бий.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан гэх тэднийг хэн хамгаалаад байгаа юм вэ?

-Ерөөсөө шүүх засаглал ялзарчээ. Томоохон компаниуд шүүхийн байгууллагад өөрийн хүнээ шургуулдаг, тэд нараараа дамжуулан асуудлаа шийдүүлдэг байдал нууц биш боллоо. Шүүх засаглал банкуудын барьцаанд байгаа үед шударга ёсны тухай яриад байх нь илүүц юм. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын эсрэг шйидвэр гаргадаг, бүлэглэлд үйлчилдэг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг давж гишгэдэг зарим шүүгч нарыг зайлуулах ёстой. Захиргааны хэргийн нэг шүүгч Монгол төрийн бодлого шийдвэрийг гацааж чадаж байна. Энэ юу вэ гэвээс шүүгч нар хууль тогтоомжоо мөрддөггүй, төр засагтаа бус бүлэглэлдээ итгэдэг, найддаг байдал илэрхий харагдаж байгаа юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь эрсдэлд орчихоод байгаа шүү дээ. Яагаад ярихгүй байна вэ?

-Яг үнэндээ Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь алдаж мэдэх эрсдэлтэй байдал үүсчихээд байгаа юм. Өмнөд Африкийн Стандарт банкны дийлэнх хувийг хятадууд эзэмшилдээ авчихлаа. Эндээс юу харагдаад байна гэхээр Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хятадуудаас хамааралтай болжээ. Тийм учраас 49,51 гэж талцалгүй Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмч буюу ард түмний мэдэлд аваач ээ гэсэн шахалт жагсаалын маань гол утга учир.

 -Жагсаалд ямар хүн оролцох вэ?

-“Монголын төлөө” гэж ярихаасаа өмнө Монголын төлөө цохилох зүрхтэй байх учиртай” гэж Хатанбаатар Магсаржав гуай хэлсэн байдаг. Би энэ жагсаалд Эрдэнэт үйлдвэртээ хайртай, шударга ёсыг хүсэмжилдаг хүн бүхнийг ирээсэй гэж найдаж байна. Бүлэглэлд үйлчилдэггүй УИХ-ын шударга гишүүд, нам эвслийн жирийн гишүүд ирээсэй. Багш, эмч нар оюутан залуустаа “Жагсаалд ирж монголчуудынхаа амьжиргааны эх үүсвэр “Эрдэнэт үйлдвэрээ аврах” тэмцэлд нэгдээсэй гэж уриалж байна. Монгол Улс  мафийн бүлэглэлийн эрхшээлд бүрэн орох уу, үгүй юу гэдгээ шийдвэрлэх цаг ирлээ дээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Max
Demjij baina
2018/04/17 202.9.40.203
zochin
жагсаалд оролцоно шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өвгөнийг өөрчил мөн авилгалч шүүгч нарыг хал шүүхийг үндсээр нь өөрчил
2018/04/17 139.5.217.100
Тэнэгүүд
Орчин үед женко шиг мафи, залуу насаа шоронд өнгөрөөсөн ялтангууд рекетлэж баян болоод тасархай амьдарч бншдэ. Улс орон мөхөхийн цондон яанаа өрөвдөлтэй
2018/04/16 112.72.14.42
Ард
Дэмжиж бна эхлэл нь байг
2018/04/16 27.123.214.80
Иргэд
Жагсаалд оролцоно
2018/04/16 202.21.106.110
Гана
Хуулийн байгууллагад маш том өөрчлөлт хийх цаг болсон.Тэнд ажиллагсдын 70 орчим хувийг солих хэрэгтэй.
2018/04/16 203.91.115.44
дэмжиж байна
Хуулийнхан авлигад орохоор л төр шударга байх үндэс алга. 517 шүүгчээсээ эхлээд хуулийн бүх ажилтанд хөдөлгөөн хийх замаар өөрчлөх ёстой. Ажилгүй хуульчид олон байгаа шүү
2018/04/16 66.181.176.54
Zochin
Дэмжиж байна. Эрдэнэтээ луйварчдаас салгаж авцгаая
2018/04/16 103.26.193.153
Дэмжигч
Монголчууд бүгд энэ луйварчдаас салах цаг болсон. Дэмжиж бүгд жагсаалдаа очих ёстой
2018/04/16 122.201.31.41
mongol
MANAN 51.49 uur ni huvaagaad zuvcuulsan yum bishuu. Odoogiin IH tarahaas naash ene shiidegdehgui. Hugatsaa aldaj huun heleltseh hugatsaa duusna.
2018/04/16 27.123.212.135
M.enhbolf
ELBEGDORJIN HAR HONGILG NURA AMJILT
2018/04/16 66.181.179.90
Ард
Шүүгч нарыг ард түмэн сонгое. Хулгайч луйварчин мафичдад үйлчилдэг шүүгч цагдаа прокурор ард түмэнд хэрэггүй
2018/04/16 103.212.119.114
иргэн
За даа наад жагсаал чинь ард түмний гэхээсээ илүүтэйгээр МАНын үнэр үнэртээд байна даа 51 хувь цухуйхгүй байна
2018/04/16 66.181.184.231
Ard
Yag unen. Sayahan shyygch puy tolgoi n tald shiidver garagsan . Udahgui il bolgono.
2018/04/16 203.91.115.41
  • Recent
  • Most Read
  • Most Comment