8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Шар усны үерээс болгоомжил

2018-04-16 11:37:00

Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км  байна. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км  бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90%  цастай, цасны усны нөөц нь  0.40 шоо.км байна. Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай,  цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрч байсан болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл