12o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа

2018-04-16 13:13:25

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.16/ ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилчдын бөөнөөр нь ажлаас нь халах зөвшөөрсөн, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарч байсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн хуулийн төслийг эргэн харж, засах сайжруулах нь зүйтэй гэж санал нэгдэв. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийн байгууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах болсныг иргэн та дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 125