8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баасан: Г.Доржзодовыг цагдаа, тагнуулынхан нийлээд баривчилж хорих гэсэн үйлдэл гаргаж байгаа

2018-04-16 14:22:00

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэх сэдэвтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас энэ талаар тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс “Авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил” болгож зарласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил” болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан. Бид “Төрийн ажлаа хийх нь хий. Түрийвчээ зузаатгах гэсэн нь төрийн ажлаас хурдан холд” гэсэн хатуу зарчим барина. Өнөөдрөөс АТГ-т шаардлага хүргүүлж байна.

-Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа гэсэн. Ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Олон нийтийн зөвлөлийн өрөөнд АТГ камер байрлуулсан. Гурван хоногийн дотор камеруудаа авч хаяхыг АТГ-аас шаардаж байна. Олон нийтийн зөвлөл АТГ хянах байгууллага юм. Авлигатай тэмцэх газар хэчнээн хүн энд цуглаж байна, хэнийг ярьж байна гэдэг дүрсийг нь хардаг байж болохгүй. АТГ олон нийтийн зөвлөлийн байранд камер байрлуулснаар авлигтай тэмцэхгүй гэдгээ нотолж гэрчилж байна. Иймээс бид энэ шаардлагыг тавьж байгаа юм. Энэ камер байсан, байгаагүй бид ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ ард иргэд энэ камераас айж байгаа.

-Гэрч хохирогчыг хамгаална гэж хэллээ. 60 тэрбумын Г.Доржзодов хамгаалалтад байгаа юу ?

-Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах орчин байсаар байтал түүнийг хэрэгжүүлж, хянаж, шийдвэрлэдэг газар өөрсдөө авлигад идэгдсэн байх магадлал өндөр байгаа. Тухайлбал, Г.Доржзодов 60 тэрбумын гэрч. Гэвч энэ хүнийг одоо хүртэл хамгаалалтад аваагүй. Харин эсрэгээр цагдаа, тагнуулынхан нийлээд баривчилж хорих гэсэн үйлдэл гаргаж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний н.Даваасүрэн эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйг албан ёсоор хамгаалалтад авна.

-Олон нийтийн зөвлөлийг улс төрийн зорилготой ажиллаж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Олон нийтийн зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь улс төрийн харьяалалтай вэ?
-Бид авлигын эсрэг хуулинд заасны дагуу, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу томилогдсон. Хуулийн дагуу явж байгаа зүйлийг улс төр гэж хэлж болохгүй. Бид Х.Энхжаргал гэдэг хүнийг харлуулсан зүйл байхгүй. Бид ажил хийлгэх гэж маш олон зүйл шаардсан. Гэвч шаардсан зүйлээс нэг нь ч биеллээ олоогүй. Нэг ч хүний гомдол, авлигын асуудал шийдээгүй. Одоо Х.Энхжаргал даргын хуулийн хугацаа дууссан асуудал яригдаж байгаа. Х.Энхжаргал дарга ажлаа сайн хийж байсан бол бид хамтраад ажиллана. Харин АТГ өөрөө намын харъяалалтай улс төрийн байгууллага болчихоод байна. АТГ байгуулагдаад11 жил болоход авлига улам цэцэглэсэн шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
123
энхб60лд жонхуу бүгд хам хэрэгтхүүд л дээ
2018/04/17 202.179.24.66
Manus bish
Kkk door neg man chin hun gutgesen dorjzodow genee kkkk mangaruud dundaas 60bln esreg hodolgoon geed negdsen bn udahgui ireh 7 honogoos erchimjine
2018/04/17 66.181.161.16
Мэдрэл эмээ кк
Женкогийн мэдрэл муут найзууд зайлуул мөнгөний төлөө үхэн хатан явахымаа ахиухан юм өгөөд амраагаач. Одоо бүр хуульч болцон. Баянхонгорт пионерын удирдагч л байсын зайлуул
2018/04/16 112.72.14.42
иргэн
Хэт нэг талыг барьдаг, дандаа хэрүүл хийж явдаг сонин авгай шүү.
2018/04/16 66.181.176.249
Zochin
Хүн гүтгэсэн н. Доржзодовыг н. Баасан авгайтай нь хамт бариж хориоч иймэрхүү худал мэдээлэл тарааж ард олныг талцуулсан хүмүүсийд арга хэмжээ авах хэрэгтэй.
2018/04/16 103.26.193.153
S.ERDENE
TORIG TOGTVORGUI BOLGOJ TORIN ERA AVAH GESEN LUIVARCHDIG HORIH HEREGTEI
2018/04/16 66.181.179.90