8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Пүрэвдорж: С.Баярыг бариад хорьчих зориг одоохондоо байхгүй. Тэр хүн өөрийнхөө саналаар хоригдсон 

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-16 15:25:00

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг, үеийн асуудлаар ярилцлаа. 

Хуулийн байгууллагад С.Баярыг саатуулах эр зориг байхгүй

- Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хэлэлцэх гэж байна. АН-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Ер нь манай эдийн засагт хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох боломж бий юу? 

- Боломж хангалттай бий. Өнгөрсөн оны төсвийн тодотголд сайд нарын зардал 499 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ийм мөнгө сайд нарын гарын салаагаар үр, ашиггүй үрэгдэж байна. Зөв зарцуулж чадах юм бол Монгол улсад их хэмжээний мөнгө бий. Нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа. Харин Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Манай намаас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжихгүй байгаа. Харин 100 хувь олгох ёстой. Хүүхдийн мөнгийг өгөх санаачлагыг АН анх гаргасан. МАН-ын зүгээс хүүхдийн мөнгийг АН санаачилсан гэх нэрээс нь баллуурдах сонирхолтой байгаа. Нийт хүүхдийн 40 хувьд нь мөнгө олгох шийдвэр гаргаснаас нь энэ санаа нь харагдаж байна. АН-ын хувьд хүнээ өсгөх бодлогоор хүүхдэд мөнгө олгох тухай санаачлагыг гаргасан юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэр бүлд төрснөөр нь ялгаварлаж болохгүй. Хүүхэд бүрт мөнгө өгөх ёстой. 

- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс гадна танай намын хэд, хэдэн гишүүнийг цагдан хориод байна. Танай нам энэ үйл явдалд цаашид ямар байр, суурь илэрхийлэх вэ? 

- Гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд аливаа асуудлаар урьдчилж шийдвэр гаргаж болохгүй. Энэ хүмүүстэй холбоотой асуудлыг шалгаад нийгэм дэхь хардлагуудыг нэг тийш нь болгох ёстой гэж би үзэж байгаа. Мэдээж намын гишүүдээ өмгөөлнө. Дээрх хүмүүстэй хамт С.Баярыг саатуулсан. Манай хуулийн байгууллагад С.Баяр гэдэг хүнийг саатуулах эр, зориг байхгүй. Харин С.Баяр гэдэг хүн “АН-ын дөрвийн дөрвөн хүнийг хорьчихлоо. Үүнээс  болж нийгэм хоёр хуваагдан талцаж, хэрэлдэнэ. Тиймээс би өөрөө орчихье” гэсэн байх. Тийм шийртэй эр хүн юм. Түүнээс биш С.Баярыг барьж, хорих зориг хуулийн байгууллагад одоохондоо үгүй юм. 

-  Оюутолгойн гэрээг сайн, муу гэж дүгнэсээр олон жил боллоо. Дээрх хүмүүсийг ч мөн Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн хэмээн хорьсон. Үнэхээр энэ гэрээ муу гэрээ юм уу? 

- Бид зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруйхан жил боллоо. Англи, АНУ-ын компаниуд маш олон зуун жил гэрээний эрх зүйн чиглэлээр ажиллаад ирсэн. Томоохон бизнес төслүүдийг ч амжилттай хийж ирсэн. Бид энэ талын мэдлэгээрээ тэднээс асар их зөрүүтэй. Бид Оюутолгойн гэрээн дээр энэ талаасаа алдсан байж магадгүй. Тэгэхээр энэ чиглэлд дахин алдахгүй байх томоохон сургамж Оюутолгой юм. Бид нарын цалинг хэд дахин нэмэх болон томоохон төслүүд хөдлөхөд Оюутолгой нөлөөлсөн. Тиймээс ч Оюутолгой өнөөдөр хамгийн их татварыг төлж байна. Оюутолгойн зарим нэг алдаатай зүйлийг засах боломж өнөөдөр гарч ирж магадгүй. Үүнийг бид цаг хугацаа алдалгүй засах шаардлагатай байна. Оюутолгойн ажлын хэсэг айхтар зөв дүгнэлт гаргана гэж бодохгүй байна. Тодорхой хэмжээгээр үүнийг далимдуулан Рио Тинтог буланд шахах ёстой гэж би үзэж байгаа. 

Би "Бөх Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Баасанхүүтэй нийлээд тэр том гэрээг шалгахгүй” гэж хэлээд нэрээ татах байсан

-  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсэгт та багтсан байна. Танай бүлгээс энэ асуудлыг шалгаж эхэлсэн үү. Хэзээ дүгнэлтээ гаргах вэ? 

- Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж их хэмжээний мөнгө зээлсэн асуудлыг шалгах ажлын хэсэгт би ажиллана. Энэ хэрэгт тодорхой албан тушаалтнууд орж ажилласан гэж би хувьдаа боддог. Их хэмжээний мөнгөтэй холбоотой ийм том үйл явцыг томоохон албан тушаалтан оролцож байж хийнэ. Эрдэнэт үйлдвэрийн захиралд 10 сая доллараас дээш зээл авах эрх байхгүй. Гэтэл 109 сая долларын зээлийг авсан байна. Түүний шийдвэрийг нь гаргалцахад нөлөөлсөн томоохон албан тушаалтнууд бий. Үйл явцыг харахад Лондонгийн арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлаа дотоодынхоо хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсоноо Арбитрын шүүхэд илэрхийлсэн бол манай тал ялах боломжтой байсан. Харамсалтай нь Эрдэнэт үйлдвэр ялах үйлдлийг хийгээгүй. Ялах боломжтой байхад өөрсдийгөө дайчлахгүй хэргээр ялагдчихаад төлбөрийг нь төрөөр төлүүлэх гэсэн байж болзошгүй гэж би үзэж байгаа. Шалгалтын үйл явцад энэ асуудлыг тодруулахаар ажиллана. Үнэн зөв мэдээллийг олж ард түмэнд мэдээллэхийн тулд ажиллана. Түүнээс биш МАН-ын үед хийгдсэн ажил гэдэг утгаар ажиллахгүй гэдгийг хэлмээр байна. Бусдын тавьсан 109 сая долларын өрийг төр төлөх ёсгүй. Өөрсдөөр нь төлүүлэх ёстой. Хуулийн байгууллага энэ чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн дарга нар хүлээн зөвшөөрөөд зээл авсан учраас тус өрийн нэг хэсгийг төлж таарах байх. 

-  С.Баяр, С.Баярцогтын хийсэн гэрээг Д.Дамба-Очир, С.Бум-Ялалт шалгаж чадах уу? 

-  Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт нэлээ олон гишүүн орсон байна лээ. Намайг тэр ажлын хэсэгт оруулах гэвэл би “Бөх Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Баасанхүүтэй нийлээд тэр том гэрээг шалгахгүй” гэж хэлээд нэрээ татах байсан. 

- Өнөөдөр МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаж байна гэж танай намын бүлэг үзэж байгаа юу? 

- Тэд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг асар өндөр дүнтэй дүгнэх байх. Би тэгэж бодохгүй байна. Нийт 3.4 тэрбум долларын зээл тавьсан байна. Энэ мөнгөөр нэг ширхэг байшин барьж, нэг км замыг тавьсангүй. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зол
Шоронд хий өөр юм байхгүй тодорхой НОТОЙ хулгайч баяр мөнөөс мөн
2018/04/23 139.5.219.28
Зочин
ЯЛЫН ДЭЭД БАЯРТ БӨГЛӨН ШҮҮ
2018/04/23 139.5.219.28
Зочин
баярыг шоронд хатаах хэрэгтэй НОТОЙ гар ОФФШОР хаус длолр гадныханий баруун гар элбэгдорж ч баярын хамсаатан штээ шоронд байх ёстой ард түмэн тэнэг биш шүү пүрэвдорж матараа
2018/04/23 139.5.219.28
Шударга биш луйварийн төр
МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ МАЙ БАЯР ШИГ ЛАЛАР ШОРОНД Л ОРОХ ЖАМТАЙ ШУДАРГААР ЯВСАН БОЛ ЭНГЭХГҮЙ БАЙСАН ЯЛ БОЛ ЯЛ ИРГЭН ХҮН БҮХЭНД ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ ДАРГА ГЭХЭЭР СУЛЛАЖ ЖИРИЙН ИРГЭН ЯЛ ЭДЛЭЖ Л БАЙ
2018/04/23 139.5.219.28
Zochin
Ene hun yriad l bh ym yag uuruu yu hiisen hun ym bol doo
2018/04/17 112.214.89.191
Elbegdorjiin duu
Za tevgel bas horduultsan nairuullaga yavj bgaan bna daa Ebe-giin. Sanalaaraa ch geh shig. Sanalaaraa horigdson tvvh baihgvil dee novsh min. Ooriin tolgoitoi bai chi. Bandaash min
2018/04/17 112.78.39.66
Чааваас
Цалин хэд дахин нэмэгдсэн гэнээ бас импляци түүнээс ихээр өссөнииг ярих зөв шүү .оюу толгойн гэрээн дээр алдсан байж магадгүй гэнээ хөөрхии, гэрээний талаар энэ хүнд ойлголт бна уу
2018/04/17 112.72.11.117
purevdorjoo
Bayar horij boldoggue yachihsan hun um be? er zorig bhgue ch geh shig? buruutai bol horidoggue um uu
2018/04/17 103.229.121.227
Mnt
EBEGIN SHAVI IN YM SURJ DE
2018/04/16 66.181.179.90
Худлаа даа
Баяр залидаж хуйвалдаж намжаах гэж орсон байх, тэрнээс нээх эр хун дээ ч биш ээ
2018/04/16 103.229.121.171
Зальт
Батхүүгээс бултаж байгаа арга шүү дээ. Чамайг байтугай өөрийгөө яая гэж байна гэсэн мсж Батхүүд өгч байгаа нь энэ.
2018/04/16 107.167.99.188
Гахай
Муусайн луйварчид их гайхуулж байх шив
2018/04/16 203.91.115.44
Zochin
ZUB L YARISAN LOGIKTOI.NIAMDORJ ERDENETIIN BUZAR YUMAA BALLAH GEJ.OT OROLDSON.
2018/04/16 66.181.186.146
gghhjj
jinhen bogs doloogch um uu daa
2018/04/16 73.241.42.56