8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийгээс сэргийлэх вакциныг аймгуудад хүргүүллээ

2018-04-16 16:10:15

Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг буюу нийт 5 аймаг, 9 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу эхний ээлжийн 0.5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн 4 сая тун вакцинийг 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хүлээн авчээ. Тиймээс вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлээд байна. III ээлжийн 2.8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу 2018 оны тавдугаар 9-ний өдөр ирэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл