8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтай констракшн"-ы "Саруул" хорооллын барилгын ажилд аюулгүй байдлыг хангаж ажиллаж шаардлага хүргүүлж байжээ

2018-04-17 08:39:00

Барилгын кран нурж нэг иргэн гэмтэж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унажээ. Кран унах үед ойролцоо явж байсан нэгэн иргэнийг гэмжтээж, зогсоол дээр байсан приус маркын 2-3 автомашин дээр унаж, Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан байна.  Тухайн үед кран дотор кранист кабиндаа ажиллаж байжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмтсэн нэг иргэн гэмтлийн зэргээ тодорхойлуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан аж.  Мөн Баянмонгол хорооллын 410, 412, 414 байрны оршин суугчдын гражийн гарц талд уг кран нурж унаснаар иргэд болоод автомашин бүхий зорчигчдод түгжрэл болон чирэгдэл үүсч тус байрны оршин суугчдын хэлж байлаа. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажилд Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн аюулгүй байдлы хангаж ажиллах 28 зүйл заалт бүхий санамж, шаардлагыг удаа дарааллан  хүргүүлээд байсан аж. 

Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас “Алтай констракшн” компанид хүргүүлсэн албан шаардлагад:

  • Барилгын орц, гарц, стандартын бус шат, хүн унаж болох нэвт хонгилууд, барилгын захын хийцүүдэд ямар нэг хамгаалалт, хашлага хийц хийгдээгүй,

  • Урьдчилан сэргийлэх дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хашилт хийгээгүй,

  • Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангаагүй гэх зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.

Урин дулаан цаг ирэхээр барилгын ажлаас үүдэлтэй осол гэмтэл их гардаг ч хариуцагч байгууллага нь хүний амь эрсдээгүй л бол "нам" дараад өнгөрдөг буруу жишиг бий.

Одоогоос  4 жилийн өмнө Тэнгис кино театрын ойролцоо баригдаж байсан барилгын кран унаж хичээлдээ явж байсан 8 настай охин ами алдаж байсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар тухай үед нийгэм шуураад өнгөрсөн ч хариуцлагын асуудал яригдалгүй намжсан.  

ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ-аас  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аян эхэлсэн энэ өдрүүдэд ийм ноцтой осол гарлаа. Энэ мэтчилэн барилгын осол аваар гарах нөхцөл байдалд хариуцлага тооцох нь зүйтэй. Хариуцлага  тооцох асуудал зайлшгүй шаардлагатай гэдгийг  "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажил харууллаа. 

Д.Болор  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
S.ERDENE
BARILGA HORONDIN ZAI BAIHGUI BALGAS BARIDAG BATERDENIG BARJ HORIOD TATAN BULGA
2018/04/17 64.119.19.39
M.enhbolf
BATERDENE BALGAS BARJ SHUNALTHA BOLIOCHEEE LALAR
2018/04/17 64.119.19.39
Injener
Ene estoi muu barigdsan xulxi barilga,xudaldaj avsan xymyys ni jiliin daraa chanariig ni mednee!!!
2018/04/17 202.21.106.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment