8o
Улаанбаатар хот
mobile menu

Рио Тинтогоос Засгийн газарт ямар захидал ирэв

2018-04-17 09:04:00

ТӨРИЙН ОРДНЫ ЖИВ, ЖУВ 

Рио Тинтогоос Засгийн газарт захидал ирүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар захидал өнгөрсөн баасан гаригт ирсэн байна. Захидлын утга агуулга чухам юунд чиглэсэн талаарх мэдээлэл одоохондоо нууцлагдмал байгаа юм. Ер нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газрынхан тус захидлыг маш нууцалж байгаа гэнэ.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайд, нэг Сангийн сайд болон томоохон албан тушаал хашиж байсан хэд, хэдэн хүнийг барьж хорьчихсон энэ цаг үед Рио Тинтогоос ямар утга агуулгатай захидал ирсэн нь олны анхаарлыг татах нь мэдээж юм. 

Өрнөөд буй их баривчилгааг далимдуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах бүр цуцлах ёстой гэх байр, суурийг зарим гишүүд илэрхийлж буй. Бүр Рио Тинтог буланд шахах ёстой гэж буй.

Чухам УИХ-ын гишүүдийн энэ байр, суурьтай холбогдуулан Рио Тинтогоос байр, сууриа илэрхийлж захидал хүргүүлсэн байх магадлалтай. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа тайлагнах үеэрээ “Саяхан би Рио Тинто группийн Гүйцэтгэх захиралтай уулзсан. Би яг энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж, тавих ёстой шаардлагаа тавьсан. Хоёр талаас ажлын хэсгийг байгуулах, Монголын ашиг орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх гэх мэт. Энэ тал дээр бид цаашдаа Оюутолгой гэх компанитай ярихгүй, Рио Тинто компанитай ярилцана гэдгээ хэлсэн. Ер нь эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа хашдаг. Эх орныхоо баялагт бид эзэн нь байх ёстой. Оюутолгойг бид зогсоохгүй, харин ашигтай ажиллах ёстой. Цаашдаа бид Оюутолгойг эрчим хүчээр хангах ёстой байна. Энэ талаар бид ярилцаж, зарчмын хувьд тохиролцсон гэж ойлгож болно” гэж ярьж байв. 

Түүний өмнөхөн Уул, уурхайн дэд сайд Д.Загджав Рио Тинтог гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаад Монгол улсыг хохироож болохгүй гэдгийг сануулж байлаа. 

Ингээд удалгүй байтал Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оюутолгойг Хятадаас бус Монголоос эрчим хүчээ авахыг шаардсан. Тэрбээр “Оюутолгой нэг жилд 100 гаруй сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг.Ирэх жилээс гүний уурхай ажиллаад эхэлбэл 200 сая долларын эрчим хүч авдаг болно. Одоо Монголоос авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Эрчим хүч авах ёстой байсан хугацаа нь өнгөрөөд нэг жил болж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэхь дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн барьсан эсвэл санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц, хоёрдугаарт, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан цахилгаан станц, гуравдугаарт, Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс цахилгааны хэрэгцээгээ хангана” гэж заасан байдаг. Дээрх гэрээний дагуу Оюутолгой компани 2017 оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан ч өнөөдөр жилд 140-160 сая ам.доллараар эрчим хүчээ импортолж байна. Өөрөөр хэлбэл Монголоос эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч авахгүй байна” гэсэн билээ. 

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Рио Тинтод үе, үе давтамжтай сануулгыг өгч буй. Ямартай ч Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийсэн гэдгийг илтгээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг бариад хорьчихлоо. 

Тэд Рио Тинтод найр тавьж эх орноо хохироосон гэх дүр зураг энэ зураг энэ өдрүүдэд харагдаж байна. Харин энэ Засгийн газар тэдний алдааг засч, Оюутолгойгоос хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэж зүтгэж байх шиг байна. Харин нөгөө тал бидний дураар гэрээндээ өөрчлөлт оруулах уу гэдэг нь өөрөө асуудал. 

Ямартай ч Оюутолгойн гэрээнд алдаа оноо бий. Тийм  ч учраас цаг хугацааны явцад гэрээгээ сайжруулах бүрэн боломж бидэнд бий билээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зайлж чадахгvй гэж бичсэн биз. Тэгээд баахан сvрдvvлэг байгаа биз. Зайл зайл зайл
2018/04/20 66.181.187.244
zochin
gereeg tsutslah heregtei
2018/04/17 202.9.41.228
МОНГОЛЧУУД ГАНЦ РИОТИНТОД БАРЬЦААЛАГДАЖ БОЛОХГҮЙ
ШААРДЛАГАТАЙ БОЛ ОДООГИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАН ЗОГСООЖ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД НИЙЦСЭН ШИНЭ ГЭРЭЭГ НОМ ЖУРМААР НЬ ХИЙХИЙГ ШААРДАХ ЭРХ МОНГОЛ УЛСАД БИЙ ХЭРЭВ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ АШИГЛАЛТЫГ БҮР ЦУЦЛАХ НЬ ЗӨВ.
2018/04/17 202.9.44.76
ЭНЭ МЭТЧИЛЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
РИОТИНТО МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЗЭЭЛ ӨГӨН ТУСЛАЖ БАЙСАН Ч НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ДУБАЙН ГЭРЭЭГЭЭР ЯМАР Ч МОНГОЛД ОРЖ ИРЭЭГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГИЙГ МОНГОЛ УЛСАД ӨР БОЛГОН ҮҮРҮҮЛСЭН НЬ ХУУЛЬ БУС
2018/04/17 202.9.44.76
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД Ч РИОТИНТОГ ӨГЧ БОЛОХ ЮМ
МОНГОЛ УЛС УЛСЫНХАА ХӨРӨНГӨНД ЭЗЭН ШИГ ХАНДАХ ЦАГ НЬ БОЛСОН РИОТИНТО МОНГОЛ УЛСЫН НЭГ Л ХУУЛЬ ЗӨРЧИЖ ӨМӨНӨХ ЗАСАГЛАЛТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ НОТЛОГДОХ ЮМ БОЛ ШУУД ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.
2018/04/17 202.9.44.76
Rio tinto
30 SAY $3 HUND OGNO
2018/04/17 64.119.19.39
irgen
zuv zuv oyutolgoig zogsooj bolohgui, rio tintog buland shahaj zuv geree hiih heregtei
2018/04/17 1.25.91.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment