-10o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчлийг илрүүлжээ

2018-04-17 10:39:26

Нийслэлийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад  зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн таван иргэнийг 700.000, зургаан аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 220