8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй

2018-04-17 13:16:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” уул уурхай сэдвээр өнөөдөр мэдээллээ хийлээ. Хуралд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцсон юм.  Мэдээллийн эхэнд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар "Казакстан улс хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Үүний адил бид, Монгол улс ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Баялгийн сан гэдэг нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.  Харин өнөөдрийн бидний ярьж буй энэ Баялгийн сан бол хуримтлалын сан гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар Улс орны баялаг ард түмний өмч мөн гээд заасан байдаг. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг бид яаралтай санаачлан хэлэлцэхээр хэд хэдэн улсын туршлагыг судлаж үзлээ. Бид уул уурхайгаас олж байгаа орлогуудаа ирээдүйн өв сан болгож үлдээх ёстой. ДНБ-ий 10 хувиас давсан хуримтлал үүсгэхэд бид анхаарах хэрэгтэй болжээ. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа" гэв. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Сая айлчлалын үр дүн. Мөн БНХАУ-ын Петрочайна компанийн удирдлагуудтай бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой мэдээлэл солилцсон зүйл бий юу?

-Айлчлалын хүрээнд БНХАУ-ын тал бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр бид хөрш, зэргэлдээ орнууддаа ашигтай байдлаар цааш явах ухаанаар бодлогоо гаргаж явах ёстой гэж бодож байна. Өчигдрөөс эхлэн Гашуунсухайт боомтоор хил нэвтрэх нүүрс тээвэрлэгч машины тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Энэ тоо ч цаашид ч нэмэгдэх байх. “Петрочайна” ХХК-тай хийсэн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс 268 мянган тонн нүүрс дутагдсан гэх мэдээлэл гарсан.  Нүүрс дутагдсан шалтгаан юу байв? 

-268 мянган тонн нүүрс алга болсныг мэргэжлийн байгууллагууд судалж, ажиллахаар ажлын хэсэг байгуулна. Ийм хэмжээний нүүрс яагаад дутсаны олж тогтоох хэрэгтэй. Мөн түүний шалтгааныг олох ёстой.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорьж хэргийг нь шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Рио Тинто компаниас Засгийн газарт ямар нэг мэдээлэл ирүүлж байр сууриа илэрхийлсэн зүйл байгаа юу?

-Оюутолгойтой холбоотой энэ асуудыг  хүмүүс өөр өөрсдийнхөөрөө таамаглаж байна. Оюутолгойн анхны гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага холбогдох шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй гэж би хувьдаа  бодож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ маанаг бөх рио тинтогийн төлөөний хүн болчихсныг мэдээгүй юмуу?
2018/04/18 64.119.23.19
nam
za muu gulug mini olon yum yariad bwal demii shuu.archaagui nowsh wee heniig umuuruud henii tuluu yu yariad baigaan.
2018/04/17 175.140.228.135
Turuu
Yu bodood yu yariad baigaa nowsh wee
2018/04/17 175.140.228.135
buk
Ene sumyabazar mash ih muu sanaatai aimhai hvn yum.Arai ch iim archaagui amitan gej bodoj yavsangui! Hichneen ih hvndelj yavsandaa uneheer gutaj bna da!
2018/04/17 202.21.106.147
Од
Яагаая үгүй байхад олон юм яриад байх нь зоримжгүй шүү Сумъяа. ОТ- г харзна л даа. Хахуулийн хэрэгт холбогдох нь тодорхой болсон. Хахуулийн хэрэг нь батлагдвал гэрээ шууд цуцлагдах ёстой. Манайд ашигт
2018/04/17 103.229.121.207
МАН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮЗЭН ЯДАНА.
РИОТИНТОТОЙ ОДОО Л ШУДАРГААР УЧРАА ОЛОХГҮЙ БОЛ ГАНЦ ОЮУТОЛГОЙГООР ТОГТОХГҮЙ МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГТ АЛСДАА ШУНАХ БОЛНО СУМЪЯАБАЗАР ЯАЖ АЖИЛЛАХААС МАН АРД ТҮМНЭЭР ДҮНГЭЭ ТАВИУЛНА.
2018/04/17 202.9.44.76
РИОТИНТО БУРХАН БИШ СУМЪЯАБАЗАРАА, ЭСВЭЛ ТА АЖЛАА ӨГ
МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГЫГ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧИН АШИГЛАЖ БАЙГАА Л БОЛ ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ ШИНЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ХУУЛЬД НИЙЦСЭН ГЭРЭЭ ХИЙ ХЭРЭВ ҮГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ АШИГЛАЛТЫГ ЗОГСООЖ МОНГОЛООС ГАРГА.
2018/04/17 202.9.44.76
РИОТИНТОГ БУРХАН МЭТ БҮҮ ШҮТ ХЭРЭВ ҮГҮЙ БОЛ ТА АЖЛАА ӨГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧИГДСӨН Л БОЛ ХУУЧИН ГЭРЭЭГ ЦУЦЛАЖ ШИНЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГИЙГ ХАМГААЛСАН ГЭРЭЭ ХИЙХИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА СУМЬЯАБАЗАРАА ЭНЭ БОЛ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ.
2018/04/17 202.9.44.76
ЭНЭ МЭТЧИЛЭН ГЭМТ ХЭРЭГ ИЛТ БАЙХАД ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД БАЙХ УУ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХУУЛЬ БУС МОНГОЛД ОГТ ОРЖ ИРЭЭГҮЙ ХӨРӨНГИЙГ МОНГОЛЫН ТАЛЫН ТӨЛӨХ ӨР БОЛГОСОН ЭНЭ НЬ САЙХАНБИЛЭГ ЗӨВШӨӨРСӨН ХЭРЭГТЭН РИОТИНТО Ч ХЭРЭГТЭН ОЛОН УЛСЫН ХУУЛЬД ӨГ
2018/04/17 202.9.44.80
ОЮУТОЛГОЙГ ШАЛГААД ШААРДЛАГАТАЙ БОЛ ГЭРЭЭГ ЦУЦАЛ
СУМЬЯАБАЗАР БУРУУ ЯРЬЖ БАЙНА РИОТИНТО БУРХАН БИШ ТА НАР ГУЙХ ШАХАМ БАЙХАД РИОТИНТО ЯАЖ Л БОЛ ЯАЖ ХАНДАНА ЮУНААС НЬ АЙГААД БАЙГАА ЮМ БЭ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙХАД ЗҮГЭЭР Л БАЯЛАГАА ӨГӨӨД БАЙХ УУ?
2018/04/17 202.9.44.76
Zochin
Иш чааваас. Яанадаа. Яамны сайдын яриа гэхэд арай л биш. Энэ улс дампуурчээ
2018/04/17 110.10.113.106
irgen
Оюутолгойг олборлоод Монголд ямарч ашиггүй байсаар байхад сумъяабазар урагшлуулах шаардлагатай гэж эргүүтээд байх юм.Баялагийн сангаа Оюутолгойгоос өөр газраас л дүүргээч дээ.
2018/04/17 103.14.38.130
demjeerei
chi mongolia and tumenee gej bosuul shine geree hii mongol d ashigtai eh oronj setgeltei geree hiijehee za
2018/04/17 103.10.22.29