8o
Улаанбаатар хот
mobile menu

НМХГ: Кранист нь БНСУ-ын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хүнд байна

2018-04-17 14:17:00

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унасан хэрэг гарсан. Уг ослын улмаас кранист нь хүнд бэртсэнээс гадна дөрвөн машин эвдрээд байгаа юм.  Мөн Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан байна.

Манай сайт энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Осол өчигдөр 17.00 цагийн орчимд гарсан. Кранист нь БНСУ-ын иргэн бөгөөд бэртсэн даруйд нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хүнд байна. Кран 36 метрийн өндрөөс унасан. Одоогийн байдлаар ослын газрыг хамгаалалтад авч барилгын үйл ажиллагааг зогсоосон. Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг ослын газарт ажиллаж буй бөгөөд ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргаагүй байгаа” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Пруйстан
Юу ч унагасан Пруйс онох болно гэдэг үнэн л юм байна.
2018/04/17 202.131.227.82