8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа юу анхаарах вэ

2018-04-17 15:25:51

Урин дулаан цаг ирж хүнсний бүтээгдэхүүнийг задгай талбайл худалдаалах нь ихэсдэг. Ийм иргэдэд хүнсний бүтээгдэхүүн  худалдаж авахдаа анхаарах зүйлсийн талаар мэргэжлийн байгууллага  зөвлөж байна. 

 1. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн
2. Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн 
3. Лаазалсан бүтээдэхүүний сав нь зэвэрсэн хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал
4. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн , хагарс цуурсан, гадна тал нь бохирдсон
5. Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тундас, хөгц үүссэн байвал
6. Хиам, өндөг, нарийн боов, студень зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй , ил задгай нөхцөлд зарж борлуулж байвал 
7. Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал
8. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинэ тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж өвчин эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment