Эрүүл мэнд спортын сайд асан, МАХН-ын генсек Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа юм. Түүнийг хорих хугацааг шүүхээс хоёр сараар сунгаад буй. Тэрээр хэрэгт холбогдон шалгагдаж буй үедээ намын ажил нь цалгардах ёсгүй гэж үзэн ажлаа өгсөн юм. Тэгвэл түүний оронд Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Боловсрол,соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулгыг МАХН Ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгосон гэх мэдээлэл тархсан. Энэ талаар түүнээс тодруулахад Ерөнхий гэж андуурсан байна. Би өнгөрсөн долоо хоногт намынхаа хэвлэл мэдээлэл олон нийтийг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон" гэлээ.
Г.Шийлэгдамбын оронд Б.Тулгыг томилсон нь худлаа
2015-11-19 17:46:00