8o
Улаанбаатар хот
mobile menu

Хараал идсэн луйварчин ЮНИТЕЛ!

2018-04-17 14:00:00

Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа Юнител компанид луйвардуулсан талаараа бичээд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр "Би энэ луйварчин ЮНИТЕЛ гэх үүрэн операторын 8811-тэй дугаарын хэрэглэгч. Дунджаар хэрэглээндээ сар бүр 100,000 төгрөг төлдөг. Хэдэн сарын өмнөөс дугаарлуу маань тусгай дугаараас та дурын нэг дараа төлбөрт дугаараа үнэгүй аваарай энэ таны код гэсэн утга бүхий мсж-ийг ойр ойрхон явуулдаг болсон. Танд ч бас ирсэн байх. Анхандаа надад тэр дугаарийг нь авах шаардлага байхгүй тул сонирхолгүй орхидог байв. Охин маань 1-р ангид сурдаг тул утас хэрэггүй. Гэтэл нийгэмд бага насны хүүхэд хулгайлж байна,хулгайлагдах шахав, хүүхэд алга болов гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл ихээр гарах болсон тул эцэг хүнийхээ хувьд охиндоо санаа зовж эхэлсэн юм. Ингээд судалсны үндсэн дээр байршил тогтоогчтой дээр нь хүссэн үедээ залгаад хүүхдийнхээ эргэн тойронд юу болж байгааг сонсож болох,охин маань асуудалд орсон үедээ нэг товч дараад л сос дуудлага аав, ээж рүүгээ хийх боломжтой хүүхдийн бугуйн цагийг сонгосон юм. Уг цаг нь аль нэг үүрэн операторын сим карт суурилуулж ажиллах нөхцөлтэй. Ингээд цагаа авснаар нөгөө үнэгүй дугаараа санаж хорооллын номин их дэлгүүрийн юнителийн салбарт хандав. Гэтэл юун үнэгүй дугаар болов. Энэ цаганд сар бүр 15000 төгрөгний хураамжтай дата дугаар орно гээд үнэгүй дугаар авах гэж орсон надад 15000 төгрөгний дугаар зарсан юм. Охиныхоо аюулгүй байдалд сар бүр 15000 төгрөг зориулах нь надад яг үнэн дээ хямдхан санагдаад шууд л авсан. Гэртээ хариад уг цаг нь дата дугаар биш энгийн нэгжний дугаараар ажиллах боломжтойг мэдээд юнителийн лавлахад гомдол гаргатал та тодорхой хугацааны дараа дата дугаараа энгийн дугаарт шилжүүлж болно гэсэн хариу авав. Гэхдээ 15000 төгрөгөө буцаах боломжгүй гэсэн нөхцөлтэйгээр шүү. Ингэж явсаар дата эрх дуусаж нэг сарын дараа цаг ажиллахаа больсон тул энгийн дугаарт шилжүүлэхээр нөгөө салбартаа хандвал 5000 төгрөг тушаахыг шаардав. Охинд маань 5000 нэгж болж ирэх юм байна гэж бодтол 1000 нэгж л дугаарт орно гэв. Гайхаад 4000 төгрөг нь хаачив гэтэл мэдэхгүй манай программ тийм гэв. За за жоохон бухимдсан ч тэр программтай нь ямар хэрэлдэж чадах биш 5000 төгрөг төлөөд 4000 төгрөгөө өөрийн хүсэлтээр луйвардуулхыг зөвшөөрөв. Гэтэл үйлчилгээний ажилтан та 5 хонгийн дараа дугаараа 2000 төгрөгөөс дээш нэгжээр заавал цэнэглээрэй тэгэхгүй бол дугаар хаагдахыг сануулав. Юу вэ сая 4000 төгрөг цэвэр гусчихаад 5 хонгийн дараа дахиад доод тал нь 2000 төгрөг.Энэ ариун явдал уу? Эс бол аймаар дээрэм үү? Юнителийн урилгаар үнэгүй дугаар авах гэж очоод 15000+5000+2000=22000 төгрөг шууд луйварчидад автоматаар алдчихаж байгаа нь энэ.

Арай ч дээ! Энэ бол цэвэр луйвар. Манайхаас өөр улсад бол гэмт хэрэг. Бодит үнэн бол би 22000 төгрөгөө хэзээ ч олж авч чадахгүй. 

Над шиг 10 хүн юнителд луйвардуулвал 220,000 төгрөг 100 хүн 2,200,000 төгрөг 1000 хүн 22,000,000 төгрөг 10,000 хүн 220,000,000төгрөг 100,000 хүн 2,200,000,000төгтөг

Нийт Монголчууд 3сая хүнийг луйвардаад 66,000,000,000 төгрөг луйварчид халааслах юм байна л даа! 

Энэ бол гэмт хэрэг.Би гомдолтой байна" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхтуяа
Ирэхэд миний 4G аль хэдийн дуусчихсан бүү мэд би 22 хоногт гадаадад байж бгаад ирхэд хэн хэрэглэсэн бүү мэд ийм луйвар хийгээд хэрэгчдээ байнга хохироож бгааг хаана хандхаа мэдэхгүй л бна ,
2019/02/18 103.57.94.150
Энхтуяа
Үнэхээр л Юнител бол луйварчин гэж хэлхээс арга байхгүй л дээ, Би ерөнхийдөө гадаадад нэлээн зорчдог 2018 оны 12-р сарын 27 гадаад яваад Монголдоо 2019-р сарын 22 нд ирээд интернетэд 4G асааж сайн я
2019/02/18 103.57.94.150
basaev
ӨӨ НААДУУЛ ЧИНЬ ҮНЭНХҮҮ БАЛИАР ХОГНУУД, ЯАДАГ ГЭЭЧ Би 10000 төгрөгөөр цэнэглүүлээд 100хоногоо авч чадахгүй луйвардуулаад явж байна надад 3 дугаар байдаг
2018/04/17 66.181.160.86
Юнител
Үнэхээр луйварчид юм. Одоо бас нэг сонин юм сүнсогдож эхлэв. ШУТИС-ийн дарга нартай тохироод ШУТИС-ийн бүх оюутнуудыг хүчээр Юнител дугаартай болгох юм гэнэ. Тэгэхгүй бол оюутны үнэмлэх өгөхгүй вм гэн
2018/04/17 202.70.34.148