8o
Улаанбаатар хот
mobile menu

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ

2018-04-17 16:52:48

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулган өнөөдөр эхэллээ.  Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ. Чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар уурхайчин эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв. "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганаар уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн манлайлал, эрх зүйн орчин эмэгтэйчүүд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сайн туршлагаа хуваалцаж солилцлоо. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл