
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель буюу 262 мянган тонн тос олборложээ. Ингэснээр эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.



