8o
Улаанбаатар хот
mobile menu

Гүүрэн гарц барихтай холбогдуулж дараах таван замыг нээжээ

2018-04-17 18:30:00

Энэ сарын 15-наас нийслэлд автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэдээс дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал асуулга авсан ч ихэнх нь дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй болсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Харин зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдэх юм байна.

Энэ жил Замын Цагдаагийн газар болон Зүүн  дөрвөн замын гүүрэн гарцын томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Уг ажилтай холбогдуулан замын зорчих хэсгүүдийг хааж, таван байршилд түр зам гаргаад байна. "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлсэн. Тус замыг өчигдөр /2018.04.16/ нээлээ. Ингэснээр Гандийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаныхан хэлж байна. 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр: Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Нарны замаас Махатма Гандийн уулзвар хүртэл замыг хаагаад ажиллаж байна. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбогдуулан долоон түр зам тавьж нээхээр төлөвлөсөн. Одоогоор таван түр замыг нээгээд байна. Гол зам нь Махатма Гандийн гудамжны энэхүү 400 метр зам. Замын дунд төмөр замын гарц байгаа. Тиймд энэхүү гарцан дээр дөрөв дэх өдрийн орой 22.00 цагаас нэг дэх өдрийн 07.00 цаг хүртэл гурван өдөр зам хаана. Улмаар Замын цагдаагийн гүүрэн гарцан дээрх төмөр замын автомат тоноглолыг зөөж, суурилуулах юм байна. Тоноглол хийж дуустал хоёр цагдаа байнгын зохицуулах бөгөөд төмөр замын дохиочид ажиллана” гэв. Энэхүү зам нь өдөрт 35-45 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай аж.

 

Таван байршилд нээсэн түр замын ажилд нийтдээ 780 сая төгрөг зарцуулжээ. Дахин нэмж хоёр түр зам нээхэд 580 орчим сая төгрөг шаардлагатай аж.

 

Түр замын байршлууд

Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Энэ жил Замын Цагдаагийн газар болон Зүүн  дөрвөн замын гүүрэн гарцын томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Уг ажилтай холбогдуулан замын зорчих хэсгүүдийг хааж, долоон байршилд түр зам гаргах юм.

 

Түр замуудыг та бүхэнд танилцуулж байна.

1.    Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41км түр зам

2.    Махатма Гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөө –  Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам

3.    Рапид харш хорооллын авто замыг Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам

4.    Махатма Гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам

5.    Нийслэл хүрээ өргөн чөлөө –  Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам

6.    Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр хүртэлх 0.32км авто зам

7.    Авто замчдын гудамжийг сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл