8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Бат-Эрдэнэ: Өрөөгөө 35 саяар засварлаж, албан хэрэгцээнд 195 саяар машин авсан

2018-04-18 08:40:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын айлчлалаасаа шууд Гашуунсухайтын боомтоор орж ирж гадаад айлчлалаа дотоодын айлчлалаар үргэлжлүүлсэн. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Дундговь аймагт өндөрлөсөн. Тус аймагт ажиллах үеэр тус аймаг нь ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болсон мөн Дундговь аймгийн Засаг дарга 100 сая төгрөгөөр өрөөгөө засварлаж, үнэтэй машин авсан гэсэн мэдээлэл ил болоод байгаа юм. Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр нутгийн иргэд таны талаар ноцтой баримт дэлгэсэн. Танай  аймаг  ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болж байхад таныг 100 сая төгрөгөөр өрөөгөө завсарласан гэж хэлсэн. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Ардчилсан намынхан улс төржиж намайг гүтгэсэн. Өрөөг  35 сая төгрөгөөр засварласан. Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс засварласан. Цэцэрлэгийн тухайн намайг гүтгээд байгаа АН-ын хүмүүс гурван жил засаг барихдаа яам тамгын газарт хүсэлт явуулаагүй юм байна лээ.

Би ажлаа аваад яаманд хүсэлт гаргаж, асуудал шийдэгдээд явж байгаа. Хоёр жил хөөцөлдөж байж 2019 оны төсөвт суулгахаар болсон.

Мөн 2018  оны төсөвт Мандал сумын цэцэрлэгийн байр бариулахаар хөөцөлдөж байна. Хөөцөлдөөд юм хийгээд байхаар зөрүүлж дайраад байдаг хүмүүс байхгүй юу. Зохион байгуулалттай гүтгэлэг хийж байна.

-Таныг эмнэлэг машингүй байхад өөрөө 100 сая төгрөгний машин авсан гэсэн асуудал яригдаад байгаа?

-Эмнэлэг машинтай. Түргэний орос машин байгаа. Гэхдээ хот хооронд өвчтөнг гуравдугаар шатлалын эмнэлэг рүү зөөдөг ш дээ. Үүнд тоноглогдсон  автомашин хэрэгтэй байна гэдэг саналыг манай эмнэлэгийн зүгээс тавьж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжээд шийдэж байгаа. Гэтэл үүнийг эргүүлээд мушгиж тавьж байна. Надтай холбогдолтой машины хувьд 2010 онд авсан машиныг хоёр, гурван Засаг дарга унасан юм байна лээ. Яг миний өмнөх АН-ын Засаг дарга н.Од-Эрдэнэ гэдэг хүн тус машиныг хувьдаа унасан хүн байхгүй юу. Гэр нь хотод байсан учраас хот руу долоо хоногт 2-3 удаа ирж очдог байсан. Эрээн рүү давхиж яваад машины ард ачааны тэрэг шиг машинд ачдаг байсан гэсэн мэдээллүүд байгаа юм. Би ажил аваад тус машиныг хүлээж авсан. Машиныг хүлээж авахад хянах самбарын гэрэлнүүд бүгд унтрахгүй, салоныг нэг ч гэрэл асахгүй байсан. Мөн хаалга онгойдоггүй ийм машин хүлээж авсан. Хүлээж авсан даруйдаа жолоочоороо засвар хийлгэхээр явуулсан.

Манай жолооч хотод “auto plaza” дээр очиход засвар хийдэг хүмүүс нь манай жолоочыг загнасан байгаа юм. "Чи одоо болил доо. Улсын өмчийг ингэж унадаг юм уу. Өөрийнхөө өмчийг бол ингэж унахгүй дээ" гэж хэлсэн ийм жишээ байгаа байхгүй юу. Намайг авсанаас хойш хойд талын бөгс  эвдэрч, мотор  цохьсон. Унах боломжгүй болсон учраас  аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Засаг даргын ажил хэрэглэхээр машин авсан.

О.Бат-Эрдэнэ гэдэг хүн хувьдаа машин аваагүй. Нэг юм шийдэхээр л улс төржүүлдэг.

-Шинэ авсан машинаа хэдэн төгрөгөөр авсан бэ?

-Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгө, орон нутгийн хөгжлийн сан гээд хоёр янз байдаг. Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгөөр захиргааны шинж чанартай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг юмаа. Албан хэрэгцээнд  195 сая төгрөгөөр  "ЛАНД-200" автомашин авсан. Өрөөг бол 35 сая төгрөгөөр засварласан. Эвдэрхий машинтай төрийн ажил хийж бүтэхгүй биз дээ. Үүнийг л ингэж улс төржүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уншигч
Машин болж гэж бодоё, бодвол буух эзэнтэй буцах хаягтай компаниас аваа бизээ, 1 өрөөг 35 сая төгрөгөөр засуулах л арай хэтэрч дээ, юу хийсэн болоод ийм өндөр зардал гарсан юм бол доо ,шалгах л ёстой.
2018/04/19 119.40.98.162
Zochin
Ажилаа сайн хийж чадаж байвал хуулиар олгосон машинаа уналгүй яахав . Төсвийн хөрөнгөө зөв зарцуулах юманд хэмнэлттэй зарцуулж Аймаг сумаа хөгжүүлж ард иргэдээ ажилтай орлоготой байлгах нэн чухал.
2018/04/18 43.242.243.69
Zailaa
Maanaisan um cine yu dongosood bgaam barag 200 sayaar mashin awaad bhdaa yahaw dee ,harah tsarainii hulgaich
2018/04/18 64.119.26.46
төсөв хэмнэ
Дундгови аймаг байх хэрэггүй илүү их зардал мөнгө үрээд ямар ч хөгжил алга.наранхүү гэгч нэг хулгайч их хуралд суусан нэр зүүсэн.наранхүү дундгови хоёрыг үгүй хийж төв аймагт нэгтгэж төсөв хэмнэцгээ.
2018/04/18 64.119.26.162
ma
naad mangar garaa ogzruulachee tatvar tulugchdiin munguur jaalj bna shuu dee
2018/04/18 202.179.26.36
Хэтэрхий юм
Нэг өрөөг 35 саяаар засна гэдэг арай хэтэрхий юм болжээ. Үсрээд 2 саяар засна. Олон өрөө байр биш шүү дээ.
2018/04/18 202.70.34.146
Уншигч
Сувенир shop шиг өрөөнд суух хэнд хэрэгтэй юм.хэдen сандал ширээ, computer байхад болно .
2018/04/18 202.21.106.167
zochin
tsaichihsan teneg bn daa heden malaar sandal hudaldaj avsan iim teneg turiin ajil hiij bh gej ene MONGOLIIN EMGENEL
2018/04/18 202.21.124.18
Хэ хэ
Харахад л юм үзээгүй, хөдөөний орк байна ш дээ
2018/04/18 103.57.95.31
B
peee umnu n uruugui bsn yumu hashaa yum shiner bariad tgd zassimu yadag oro gher 35 sayar zasdag yum bee ..
2018/04/18 202.21.124.131
Зочин
Одэрдэнэ гэж Бар ажиллуулж авсан барааныхаа үнийг төлөхгүй алга болсон луйварчин гэнэт дарга болоод телевизээр том том юм яриад байдаг хоосон толгойтой луйварчин л байна шүү дээ
2018/04/18 64.119.25.227
иргэн
зааяахавдээ ярьж л байг улс төрийн луйварчид энэ аймагт юу ч хийгээгүй бүгдийг нь сөнөөчихөөд одоо тэрийг нь засаж залруулаад нэг юм сайжруулахаар үхэх гээл улс төр хийх юм больчихооч
2018/04/18 202.21.125.226
Suka
ZASGIN BAZAD 200 HODO YVULAH GED HOGOR HEVTEJ BAIHAD CHI HAMGIN UNETEI VX AVJ TANSAGLDAG HEN VE HURLE ENE LALRUDASA SALACH SHOVUDAJ GARJ IRE YU
2018/04/18 64.119.24.187
Зочин
Нэг аймаг толгойлж байгаа хүн эрхээ ч эдлээд, ялаа ч үүрээ л биз. Наад нэг намчирхах синдромоо бүх юманд битгий нялзаа, улс төрийн бөөснүүдээ.
2018/04/18 66.181.161.120
Зочин
Урьдах дарга нар нь улсын хөрөнгийг дуусгасны балгыг одоох нь үүрээд баалуулаад сууж байна гэдэг ёстой нөгөө үйл лай нь байх даа. Одоо яалтай билээ дээ.
2018/04/18 66.181.161.120
иргэн
МАН-ын мангарын нэг байна. Идэж уучихаад чи өөрөө түүнийгээ тайлбарлахдаа улс төржөөд байгаа юм биш үү
2018/04/18 180.149.78.99
Зочин
хамгийн ядуу аймаг хар замтай байж приус авсан ч яадаг юм ингэж тансаглахаар яаж хөгжих бэ энэ хүнийг шалга маш их ашиг сонирхол байна энэ аймаг хөгжихгүй ээ татан буулгаад төв аймагт нэгтгэ
2018/04/18 66.181.190.129
Лантуу
192сая төгрөг яадаа гэсэн 2 жип авах мөнгө. Өөрийнхөө мөнгөөр чи машин авах байсан бол 4 авах байх. Чи ингэж л мөнгө идсэн байна.дөө. Хэн ч бодсон адилхан
2018/04/18 183.177.101.122
Лантуу
Энэ баагий орон нутгийн татварын мөнгийг гамгүй зарсан бнайна. Энийг улс төржин гэдгүй юм .Энэ орк царайлсан нөхөрт сануулахад 35 сая төгрөгөөр ядарсан 3 айлийн хашаа байшангийн мөнгө.
2018/04/18 183.177.101.122