8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Нийтийн дуучид мэдээлэл хийнэ

2018-04-18 08:27:29

09:00 цагт: Турк Улсын стандартын байгууллагын санаачлагаар зохион байгуулж буй “Бүс хоорондын Стандартчиллын холбоо” (MAC)–ны 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөн “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болно.

10:00 цагт: СУИС-ийн "Эрдмийн чуулган -2018" хичээлийн хоёрдугаар байр /100 айл/-нд болно.

10:00 цагт: НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, School Police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: Нийслэлийн иргэний танхимд.

10:00 цагт: Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн  МУБИС-ийн хичээлийн I байрны 201 тоот танхимд болно.

10:00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 16:00 цаг хүртэл хооронд зохион байгуулагдана.

10:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулдаг "Green talks" уулзалт, ярилцлагын зочноор Канад улсын элчин сайдын яам болон Канад сан, түүний дэмжлэгтэйгээр байгаль орчны салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

12:00 цагт: “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд Монгол Улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж 1000 хүний оролцоотой зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. МҮЭХ-ноос энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгнө. Хаана: МҮЭХ-ны 4 давхарт.

Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограм, live зэрэг технологийн шийдлийг ашигласан "ФАУСТ" драмын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

14:00 цагт: Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр товлоод байсан дуучин П.Идэржавхлан болон бусад уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл