Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн Улсын сайн малчинг баасан гарагт Засгийн газраас зарлахаар болжээ. Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болжээ. "Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүлгэж өгөх юм байна.
Улсын сайн малчны цол тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна
2016-02-02 12:25:00