8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг сайдын мөнгө “идсэн” эсэхийг шалгах ажлын хэсгийн хуралдаан хойшиллоо

2018-04-18 10:51:00

Энэ сарын 10-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбайр маш ноцтой зүйлийг ярьсан билээ. Тэрбээр “ 9 хувийн хүүтэй байсан 670 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүг 15 болгож арилжааны банкууд дунд өрсөлдөөн бий болгосноор 39,95 буюу 40 тэрбум төгрөгийг 9 хөн гарын үсгээр олж болж байгаа юм, буцаад үүнийг бууруулаад байна шүү дээ. Нийт тэтгэвэр авагчдын 96 хувьд үйлчилдэг Төрийн банк, Хаан банктай 20 тэрбум төгрөгийг 9 хувийн хүүтэй байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг жилийн 15 хувь болгосон. Зарим банкинд 15 хувийн хүүтэй мөнгө байршуулсаар байхад тэтгэврийн зээлийн хүүгээ өрсөлдөөнд орж бууруулж эхэлсэн. Тэгсэн одоо нөгөө 20 тэрбумыг нэмэгдүүлээд байна. Би үүнийг хулгай гэж харж байгаа Ийм хулгайг тэвчээд өөрийг чинь сайд болгоод сууж байна гэвэл тийм юм байхгүй, Чинзоригоо” гэсэн билээ.

Тэрбээр С.Чинзориг сайдыг Нийгмийн даатгалын сангийн  чөлөөт үлдэгдлийн мөнгийг хадгаламжийн данс бус харилцах дансанд байршуулж байгаа нь ямар учиртайг мөн шалгах шаардлагатай гэж хэлж байгаа юм. Мөн С.Чинзориг сайдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй ганцаараа шийдсэн хэд, хэдэн ноцтой асуудал байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Тиймээс ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг шалгах, хуулийн хэрэгжилтийг шалгахаар болсон.

Энэ ажлын хэсэг өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд нээлттэйгээр хуралдаж асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон бусад холбогдох албаныхан ирээгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment