8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Б.Бат-Эрдэнэ: Бүгдийг хүчирхийллийн аргаар шийднэ гэж байхгүй

2018-04-18 12:35:00

"Надад хамгаалагч битгий хэл жолооч ч байхгүй"

Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал өнгөрсөн сард болж МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдсон. Үүнээс хойш бөхийн холбооны маргаан тасрахгүй гарч байгаа. Тодруулбал,  Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр МҮБХ-ны тэргүүн дархан аварга, УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ "Монголын бөхийн холбоо 1990 онд эвлэлдэн нэгдсэн. Үйл ажиллагаа нь жигдэрсэн 28 жилийн түүхтэй ийм байгууллага байгаа юм. Энэ маргаан бол 2002 оны “ИХ ЭЕ” хурлаас эхлэлтэй. Сая 2018 оны гуравдугаар сард  Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал болж, энэ маргааныг цэгцлээд цаашдаа үйл ажиллагааг жигдлээд явах ёстой юм байна гэж бөхийн хамт олон ярилцсан. Энэ дагуу шинэ дүрмээ батлаад явж байна. 15 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн 12 бөх байгаа. Бүх эрх мэдлийг тэргүүлэгчид мэднэ. Би тэргүүн болсоноор надад ямар нэгэн цалин, өрөө байхгүй. Энэ сарын 06-ны өдөр Л.Чинбат, А.Сүхбат аварга, гарьд Б.Гантогтох нартай яриа хэлэлцээр хийхээр  Улсын заан Магалжав тэргүүтэй бөхчүүд очиж уулзсан юм байна лээ. Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурлаас гарсан шийдвэрийг очиж танилцуулж, уулзсан. Дараа нь тав дахь, амралтын өдөр бөхийн өргөө рүү дайрсан үйлдэл болсон. Үүнээс өмнө буюу 2002 оноос хойш ийм дайралт 5,6 удаа болж байсан. Бүгдийг хүчирхийллийн аргаар шийднэ гэж байхгүй. Надад хамгаалагч битгий хэл жолооч ч байхгүй. Юун бие хамгаалагч надад тийм  байхгүй. А.Сүхбат аваргын биед халдсан зүйл байхгүй юм байна лээ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нэрээр нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй. Надад бол тийм юм байхгүй.    " хэмээн хэллээ. 

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бөхийн холбооны маргаан удирдлагууддаа байна уу, бөхийн өргөөндөө байна уу?

-Бөхийн холбооны удирдлагууд 28 жил боллоо. Удирдлагуудаа өөрчлөх ёстой гэж яригдаж байсан. Энэ дагуу өнгөрсөн сарын хурлаар залуу бөхчүүд идэвхитэй оролцсон. Бөхий холбоо нэг бизнесмэн, улс төрчдийн хараанд байхаа болъё гэсэн санаачлага гаргаж идэвхитэй оролцсон. 

-Бөхийн холбоо одоо хоёр Тэргүүнтэй боллоо. Хоёр талд хоёр гэрчилгээний асуудал яригдаад байгаа ш дээ. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-28 жилийн түүхтэй бөхийн холбооны тамга, тэмдэг гэрчилгээ нь хэвээрээ байгаа юм шүү дээ. Л.Чинбатал давхардуулж тамга тэмдэг гаргаад өгчихсөн асуудал байгаа юм байна лээ. Үүнийг хууль шүүхийн байгууллага эргэж харах ёстой. 

-Таны бие хамгаалагч Б.Одхүү Сүхбат аваргыг зодсон нь үнэн юм уу?

-Би чинь хамгаалагч, туслах, жолооч ч байхгүй.  А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос хүч хэрэглэхийг хэлж байгаа юм биш. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй. Би УИХ-ын гишүүнд дөрвөн удаа сонгогдсон. Хаана ч явсан бичиг баримтаа үзүүлж явдаг.

-Энэ асуудалд Ц.Нямдорж сайдыг оролцсон гэж яригдаад байгаа нь үнэн үү?

-Үгүй байх гэж бодож байна. Тэр орой би Ц.Нямдорж сайдтай ярьсан. Бөхийн өргөөнд юу болоод байгаа юм бэ. Тараасан нь дээр байх шүү гэж хэлсэн. Тухайн үед би  зуслан дээрээ байна гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээлэл сонсоход согтуу хүмүүс хэд хэд байна гэж хэлсэн учраас сайдад энэ асуудлыг анхаараарай гэж хэлсэн. Иймээс Ц.Нямдорж сайд бас хэлсэн юм билээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  шууд бичлэгээс үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gej
Avarga minee ta ter bukhiin kholboogoor yakh gesen bukhiin urguug khuvichilsan deeree Chinbat ni avna uu Nymdorj ni avna uu turd mungiig ni khiilgeed ugsun ni zuv sh dee ard tumnii khandiv bolon turii
2018/04/21 183.177.98.182
u
gaiguin bolov uu gesen ystoi duursen t1 komminist mal bsan bn daa
2018/04/18 202.131.243.202
bat
BatErdene-ig hundeldeg gehdee bolj uz dee icheech deee baterdeneee mongol buhuu bod l doo
2018/04/18 202.131.243.190
ene hen be?...
chi bitgii hyz!!!ergyy mal aa!!!hyniig muulaj bolno!chi eeree hen be?hen ch bis l neg nobs baigaa syy!!
2018/04/18 148.60.92.227
Зочин
Энэ бузарын Эрдэнэт.д.хийсэн шахааг гаргаачээ хүний мөс муутөй шунал нь дэндсэн эргүү бөгс
2018/04/18 202.179.27.190