8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Баярсайхан: Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй

2018-04-18 12:50:00

 


Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал  өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүгчид Эдуард Сүрэнгийн Ш.Батхүүд зээлүүлсэн 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэрийг  гаргаад байгаа юм.  Тус шүүх хурлын талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдээлэл хийлээ. 


Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдээллийн эхэнд “Төрийн банктай холбогдсон Ш.Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Манай банкны зүгээс тус  хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа. Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй. Төрийн банк төлбөрт унаагүй гэдгийг хэлмээр байна.Хамгийн гол нь Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Шударга ёс гэж байдаг бол бид хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Huibladaan
Huibaldaan sh dee altjin bathuu 2 iin dampuurangyyt ni mongo nehej gene gol ni altjind 51 say baisan gejyy shaachihsan
2018/04/18 183.74.192.62
шүүгч нарт асуудал олон байна
Шүүхийн байгууллага татан буулгаад шударга хуульчдаар дахин бүрдүүлж авах хэрэгтэй
2018/04/18 150.129.142.214
АРД
ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ ЗӨВ ХУУРАМЧ ЮМ ХИЙДЭГ ХҮМҮҮСИЙГ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АРД ТҮМЭН МЭДЭНЭ. ШҮҮХ ХАРИН АВИЛГАЛ АВСАН ЮМ УУ ЯАГААД ИЙМ БАЙНАВ
2018/04/18 202.9.44.76