8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энхболд: Нүүрс дагасан маш том мафын бүлэглэл бий болсон

2018-04-18 13:58:00

УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрээр “Уул уурхай дагАсан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сарын 20-нд etoim.mn гэсэн сайт дээр Эрдэнэс Тавантолгойн нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр Эрдэнэс Тавантолгойн талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн. 268 мянган тонн нүүрс гэдэг бол өнөөдрийн ханшаахр 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. 268 мянган тонн нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна. 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүр хилээр гарсан. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм. Энэ асуудлыг одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна. 268 мянган тонн нүүрс ийм замаар явчихсан юм биш биз дээ гэдэг хардлага төрж байна. Үүгээр зогсохгүй 4.2 сая мянган тонн нүүрсийг Тавантолгойгоос олборлосон байж болзошгүй хэмжилт ирсэн. Хэрвээ энэ асуудал баталгаажвал олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Энэ хулгай монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан маш том мафын бүлэглэл бий болсон байна. Энэ нь нам дамжсан бүлэглэл. Олон жил монголын ард түмний баялгийг нийлж цөлөмдөг бүлэглэл байна. 4.2 сая тонн нүүрс алга болсон нь батлагдвал, тэр мөрөгцрийг хөндлөнгийн аудитараар шалгуулах ёстой. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох хэрэгтэй. Энэ асуудал хэдэн жил ингэж явсныг бид мэдэхгүй. Энэ хулгайд ганц компани оролцоогүй. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүлжээ болсон байна. Үүнийг л гаргаж тавьж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ хэрэг яг хэдэн онд гараад, одоо олон нийтэд ил болж байгаа юм бэ?

-Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган нүүрс авсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно. Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоол хилээр гаргачихсан юм биш биз. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон юм биш биз дээ гэсэн хардлага байна.

-286 мянган тонн кокосжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл гараад байгаа. Тухайн орд газар нь ямар нүүрстэй вэ?

-268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд  газрын нутгаас гарсан. Энэ орд газрын нүүрс 70-аас доошгүй ам.доллароор зарагддаг кокосжсон нүүрс. Исэлдсэн нүүрс бол өөр үнэтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар исэлдсэн нь хэд, кокосжсон нь хэд вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Гэхдээ алин ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй.

-379 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудал дээр Цагдаагийн байгууллага хэзээ дүгнэлт гаргасан бэ?

-Цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй. Эхлээд хуулийн байгууллага 286 мянган тонн нүүрсний хэргийг шалгаад он сар нь 379 мянган тонн нүүрс гаргасан хугацаатай таарч байвал энэ хулгай нэг замаар явж байгаа юм гэсэн үг. 268 мянган тонн алга болсыг Мэргэжлийн хяналтын байгууллагын Уул уурхай хариуцсан байцаагч хэмжилт хийгээд тогтоосон.

-Тавантолгойн лицензийн заагаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал дээр Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой хоёр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс үүнээс үүдэн 268 мянган тонн нүүрс олборлосон нь хулгай гэж үзэх үү, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм биш үү?

-Хоёр компанийн удирдлага хилийн зурвасыг тогтоодоггүй юм. Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газар өгсөн кадастрынхаа хэмжээгээр хязгаар тогтосон байгаа. Тэр лиценз  хэзээ олгогдсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Лицензийн зөвшөөрөл авсан талайгаас нүүрс олборлосон л бол монголын ард түмний өмчөөс авсан гэсэн үг.

-Эрдэнэс Тавантолгой копмани дээр танд ашиг сонирхолын зөрчил байна уу. Таныг ТУЗ-д нь өөрийнхөө хүнийг оруулах гээд ярьж байна гэсэн мэдээлэл гараад байгаа дээ?

-Миний ашиг сонирхол байхгүй. 1998 онд Тавантолгойн 49 хувь миний хувь байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Өнөөдрийг хүртэл би энэ хэргээр маргаан үүсгээгүй. Энэ нь надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх.

-Энэ хэрэгт нам дамжсан бүлэглэлийнхэн оролцсон гэлээ. Танд ямар нэгэн таамаг байгаа юм уу?

-Эрдэнэтийн ард нам дамжсан бүлэглэл явж байгаа. Нүүрс хулгайлсан асуудал ч ижил. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Энэ их хэмжээний нүүрс хэдхэн хоногт гарах боломжгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлсэн. Яг хэдий хугацаанд гарсан талаар мэдээлэл байна уу?

-Тавантолгой ХХК 2017 оны тавдугаар сарын 23-аас сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоогоод нэг хятад компанид нүүрс олборлох эрх олгосон. Энэ бас ноцтой асуудал. Энэ үеэр бүх хүчин чадлаа ашиглаад 268 мянган тонн нүүрсийг нэг сарын дотор гаргаж болно.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Таамаг
Л. Энхболд нь Ажнай Бат-Эрдэнээс өс хонзон санаж байгаа байхоо
2018/04/19 103.57.95.31
Mnt
ELBEGFORJ M.ENHBOLD 2 SAY HELED OGNO
2018/04/18 64.119.24.187
Irgen
Ж.Мөнхбат, Бадамжунай, М.Энхболд нар хулгайлсан гэсэн.
2018/04/18 103.212.119.251
Za
Орон нутгийн Тавантолгойгой ХК нь нүүрсийг авсан гэдгээ хэдийнэ тв-ээр хэлсэн шүү дээ тэгээд буцаагаад өгнө гэж акт зурсан юм биш уу?
2018/04/18 27.123.212.133