8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Би Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйсан

2018-04-19 14:23:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг, үеийн зарим асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан цагдан хориод байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ асуудал хэрхэн хандаж байгаа вэ?

- Барих зайлшгүй шаардлага байсан эсэхийг би гайхаж байна. Ямар хэрэгт буруутган баривчилсаныг одоохондоо мэдэхгүй байна.Энэ хоёр хүн хоёр хүнийг буруутгаж буй хэрэг хоёр өөр цаг хугацаанд болсон шүү дээ. Нэг нь 2009 оных. Нөгөөдөх 2012 оны асуудал. Нөхцөл байдлын талаар нарийн мэдээлэлгүй байна.

- Хоёрын хоёр Ерөнхий сайдыг барьж хорьсоноор Монгол улсын нэр хүнд олон улсад унана гэх яриа байгаа. Үүнд та ямар байр, суурьтай байна вэ?

- Хэнийгээ барьж, хорих нь өөр улсад хамаагүй байх. Ганцхан Рио Тинтогийн хувьцаа унахад хэр савлагаа өгч байна гэдэг нь чухал асуудал юм. Рио Тинто дэлхийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг компани шүү дээ.

- Та Оюутолгойг гэрээг шалгах ажлын хэсэгт ажиллаж байна. Танай ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах вэ?

- Ажил бага зэрэг удаашираад ирлээ. Үүнд би их харамсаж байна. Тухайлбал, гараагаа их хүчтэй эхэлсэн ч суларчихлаа. УИХ захирамж гаргачихаад байхад энд, тэнд тусдаа ойлгомжгүй уулзалтууд хийгдээд байна. Төр нэг бодлоготой, бодолтой байх ёстой. Энэ ажлын хэсгийн дүгнэлт хууль хяналтын байгууллага шалгаж буй хэргийг хөнгөрүүлэх юм уу хүндрүүлэх нөхцөл рүү оруулчих вий гэж би анх л хэлж байсан. Ямартай ч шалгалтаа хийгээд тодорхой үр дүнд хүрэх ёстой гэж үзэж байгаа бол УИХ дээр зангилагдах ёстой гэж хэлж байгаа. Гэтэл ажлын хэсэг дөнгөж байгуулагдсан байхад л 34 хувийн төлөөлөл болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Багабанди гуайгаас эхлээд хүнд суртал гаргаад эхэллээ. Тэр хүн хуралд ирж, мэдээлэл өгөхгүй байна. Дэд ажлын хэсгүүдээ байгуулаад материалуудаа шалгаад явж байна. Энд нэлээн том саад гарах магадлал харагдаад байна. Одоогийн байдлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бид хоёр хэл, амтай байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ёстой.34 хувийг төлөөлж буй хүмүүсээс ашиг сонирхлын зөрчилтэй байж болох Н.Багабанди гуайг болиулах ёстой. Тэгэж байж бид цааш ажлаа явуулна. Улс төрийн зорилгоор томилогдсон байх магадлалтай гэж би үзээд байгаа юм.

- Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор та Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хэл амаар доромжилсон байсан?

- Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн маргаантай холбоотой асуудал яригдсан. Би хууль дээдлэх зарчим гэдэг үндэслэлээр өргөжүүлсэн байдлаар аливаа асуудлыг авч болохгүй, хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг хуулийн байгууллага тогтоох ёстой гэж үзэж байгаа. Хууль зөрчсөн заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн үү гэдгийг Үндсэн хуулийн харж байх ёстой. Гэтэл өнөөдөр хэн нь ч хамаагүй ямар ч асуудлаар гомдол гаргадаг. Тэгээд түүнийгээ хуулийн аль ч заалтыг зөрчсөн байж магадгүй гэж дураараа ярьж байна. Буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага л тогтооно биз дээ. Энэ асуудлаар Засаг даргын томилгоог хэлэлцэх үеэр санал хэлэх үед тодорхой хэмжээгээр намайг гутаах, доромжлох үйлдэл хийсэн учраас хэлэх гэсэн үгээ тайлбарлаж чадалгүй сэтгэлийн хөдөлгөөн гаргаж настай хүний өөдөөс муухай үг хэлсэн. Тэр хүнийг хүндлэлгүйгээр муухай үг хэлсэндээ Ц.Нямдорж гуайгаас би уучлалт гуйсан.

Т.Энх 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Mongoliin esuscinguudiin toli. Uruvdultei.
2018/04/20 27.123.214.108
Zochin
Mash muuhai vlger duurailaliig ard tvmend vlgerlej baina shvv Baasanhvv gishvvnee mash haramsaj bna. Odoo mongolchuud heniig ch yu ch gej doromjilj zodoj boldog bolloo gishvvne
2018/04/20 103.57.92.89
Зочин
Та өөрийгөө Бурханы хүү л гээд байдгийн байна лээ. Битгий Эцгийн нэр баастаад бай л даа. Ккк
2018/04/20 202.9.40.39
Баас
Энэ балай хүүршүү хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй Нямдоржоос уучлал гуйсан ч гэх шиг Энэ ер нь тэгж байгаад их туйлбаргүй нөхөр байнашүү ,аль эсвэл амьдрах арга нь энэюмуу?
2018/04/19 172.58.29.7
enkhbayraas bas gui
zandanshatart zaamduulj garaad hanaa haga daruulsan bna.Nymdorjoos nastai hun geed uuchilalt guisan yum bol Enkhbayraas yagaad uuchilalt guihgui bnaa?Nymdorjiig gishuun said gedgeer n uuchilalt guigaa
2018/04/19 103.26.193.20
Батаа
Больчимгүй нөхөр
2018/04/19 66.181.161.104