8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ынхан Д.Гантулга аа авч үлдэхээр хамгаалж эхэллээ

2018-04-19 15:05:00

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Уг асуудлаасаа үүдэн тэрбээр УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө энэ сарын 5-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Түүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж МАН-ынхан тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх заалт хуульд байхгүй гэж хэлж байгаа юм. Үүнээс үүдэн түүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Д.Гантулга гишүүний асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. Уг ажлыг нь Д.Лүндээжанцан гишүүн гардан хийсэн. Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Уг хуулийн төсөлд маргаан дагуулаад буй Цэцийн хүчингүй болгосон 6.9 дэх заалтыг 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан болоон хэмээн өөрчилж, 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан" хэмээн өөрчлөхөөр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн газарт эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд түдгэлзэх өргөдлийг нь хэлэлцэхээр болгов. ТэгэхээрД.Гантулга гишүүн хэргийн газарт эд мөрийн баримттайгаа баригдаагүй учраас түүний түдгэлзэх өргөдлийг хэлэлцэх шаардлагагүй болж байна. Үүнийг УИХ-ын зарим гишүүд нэлээн эсэргүүцсэн юм.

-Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна-

Тухайлбал, Л.Болд “2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдлээгүй. Энэ бүх асуудлууд дээр хуулийн ямар зохицуулалт үйлчлээд байгааг үзмээр байна. Харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байвал Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болино. 

-Д.Лүндээжанцан:  УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий-

Д.Лүндээжанцан: Манай ажлын алба үүнийг бэлтгэж байна. Гишүүдэд материал  тарааж өгнө. Ер нь УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн дор бүрнээ хичээх ёстой.  Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндэслэлээр  энэ хуулийн төслийг өргөн барьсан 

Ж.Батзандан: Прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой

Ж.Батзандан: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төсөл оруулж ирлээ. Хоёр тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг прокурорын саналаар түдгэлзүүлж болно гэсэн агуулгатай байна. Нэгдүгээрт, гэмт үйлдлийн явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд, Мөн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүий бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан төсөл орж ирж байна. Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. УИХ-ын гишүүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй материалууд ороод ирэхэд хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдвол цааш яваад, гэм буруугүй гэвэл ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бололцоог олгох хэрэгтэй. Д.Гантулга гишүүн өөрөө өргөдөл өгсөн гэж сонссон. Гэтэл манай УИХ зөвхөн чөлөөлөх боломжтой, түдгэлзүүлэх боломжгүй гээд байх юм. Энэ нь УИХ чадамжгүйг харуулж байна. Уг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг Үндсэн хуулиар нээж өгсөн. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна. 

Т.Энх

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэнэгүүдэд
Боов гантулга хүчин хиисэн ч бай хийгээгүй ч бай улс төр ч биш. Үүнииг юу бодож сонгосон юм бол ооркууд
2018/04/20 112.72.11.104
иргэн
бөгсөөрөө мөнгөө олж иддэг муусайн юмнууд сүрдүүлж байгаад мөнгө олно гэсэн хохь нь болж, дээрнь таарсан юм таарчдээ, энэ бандааш нөхөр өнгөрсөөн, улс төрөөс нэг мөр зайллаадаа
2018/04/20 1.25.119.27
ZEV
Hahaha. Ahin buu hucindehtii gesen uguu?
2018/04/20 27.123.214.108
ок
уходи плавка
2018/04/20 202.179.27.44
зочин
Гантулгын оронд нөхөн сонгуулиар Н Энхбаяр орж ирэхээс үхтлээ айгаад асуудлыг хойшлуулаад байгаа гэж бодогдож байна
2018/04/20 66.181.160.31
зочин
Иймхэн юмыг шийдвэрлэчихэж чаддагүй ээ.
2018/04/20 202.21.106.117
У
Энэ хүний дүр бүр нэг цайчихсан хулгайчын дүрээр сэтгэлд хоногшичихлоо. Гантулга шиг байж байгааг нь гэх юм уу хайшаа юм.
2018/04/19 66.181.183.24
Хэхэ
Женкотой үзэлцсэн эр болгоныг ийм зохиомол жүжигт уруу татаж яллаад бвал монголын төлөө зүтгэх дуугарах эр олдох уу. Тэмүүжин бас яалаа. Эр хүний болдоггүйгээр тоглоод аймаарын ха ха
2018/04/19 66.181.161.62