
Монгол Улсын иргэн бүр 0,07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй байсан. Энэ хугацаа ирэх тавдугаар сарын сарын 1-ний өдрөөр дуусгавар болох байсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хугацааг 10 жилээр сунгасан билээ. Ингэснээр иргэн та хэзээ ч 0,07 га газраа эзэмшиж, өмчилж авах боломжтой гэсэн үг юм. Харин маргааш 09.00 цагт Хангарди ордны 14 давхарт газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болох юм байна.



