8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон ШТС-д мөнгөн торгуулаар торгожээ

2018-04-19 16:50:00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн шалгалт, ажлын тайлангаа танилцууллаа. Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ.  2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ. Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулсан байна.

Тодруулбал, “Магнай трейд” ХХК, “Петростар” ХХК, “Содмонгол” групп ХХК, “Шунхлай” ХХК, “Жэй-эм-ойл” ХХК, “Тэс петролиум” ХХК, зэрэг долоон компанийг тус бүр таван сая төгрөгөөр торгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment