8o
Улаанбаатар хот
mobile menu

Нефть импортлогч компаниудыг торгожээ

2018-04-19 17:37:37

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас  өнөөдөр энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ. Харин инфляц өмнөх оны эцсээс 6.9 хувиар өссөн. Үүний гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ 11 хувиар өссөнтэй холбоотойг гэв.

2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ.  Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулжээ.

Тодруулбал, “Магнай трейд” ХХК, “Петростар” ХХК, “Содмонгол” групп ХХК, “Шунхлай” ХХК, “Жэй-эм-ойл” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК зэрэг компаниудад тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment