8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд: С.Зориг алагдсаны маргаашнаас л Монгол улсын бүх хөгжил зогссон шүү дээ

2018-04-20 08:01:00

УИХ-ын гишүүн Л.Болдтой С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

"Ийм муухай хачин тогтолцоотой оронд байснаас үхсэн дээр биз дээ"

-Олон улсын парламентын холбооны хурлаар С.Зориг агсны хэргийг хэлэлцээд дахин нягталж, шалгахыг хүссэн гэсэн. Хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж буй тул бодит мэдээллийг өгөхийг шаардаж байгаа юм байна лээ. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийг шүүн хэлэлцэхдээ эрх чөлөөнд нь халдсан, сүрдүүлсэн гэх зэргээр хүний эрхийг зөрчсөн байж болох тохиолдлууд байгаа учир дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзсэн гэсэн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Уг ажлын хэсгийг ахалж буй хүний хувьд та мэдээлэл өгнө үү?

-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна байна. Бид хурлаа хийж олон эргэлзээг шалгана. Бид хуралдаж шалгалтаа явуулсаны дараагаас мэдээллийг нээлттэйгээр өгөөд явах болно.

-Саяхан та УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хамтаар С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар хоригдож буй шоронд нь очсон. Тэр үед та А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай  уулзаж чадсан уу?

-Уулзаж чадсан.Б.Булганыг ч мөн хоригдож байхад нь бид очиж уулзаж байсан. Биднийг хоригдож буй шоронд нь очиход тагнуулын газрын ажилтнууд оруулахгүй хашиж зогсож байлаа. Хэдий тэгсэн ч бид шаардлага тавьж, суулт хийж байгаад Б.Булгантай уулзаж байсан. Эрхийг хамгаалах чиглэлээр ажиллагаа явуулсан, нөхцөл байдалд нь дүгнэлт хийсэн. Сая А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан. Тэдний санал, гомдол болон тулгамдаад буй асуудлуудыг нь сонссон. Түүний дараа тэд эрхээ мэдэж, зоригжиж өөрсдийнхөө асуудлыг УИХ-д албан ёсоор хүргүүлээд байна. Үүнийг шалгах ажлын хэсгийг УИХ дээр гаргаад байна. Бид үүнд маш ач холбогдол өгч байгаа.Энэ хэргийн талаар дэлхийд ч тэр, Монголын ард түмэнд ч, парламентад ч эргэлзээ байна. Ойлгомжгүй нөхцөл байдлыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлага бий. Энэ бол байнгын ажиллагаатай парламентын хийх л ёстой асуудал.

.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шоронгоос илгээсэн захидлаас үзвэл тэднийг энэ хэрэгт хэлмэгдүүлэн хорьж байгаа юм байна гэж ойлгогдсон. Тэд таньтай уулзахдаа ямар асуудлыг ярьсан бэ?

-Захидалд үнэхээр ноцтой зүйлүүд дурдагдсан байна лээ. Захидлаас үүдэн уг хэргийг олон улсын парламент анхааралдаа авсан байна. Энэ бол олон улсын хүний эрхийн бүхий л гэрээ конвенцийг зөрчсөн асуудал болох гээд байна шүү дээ. Тиймээс ч ажлын хэсэг үнэн мөнийг тогтоолгохын төлөө шаардлагатай бүхий л зүйлийг хийнэ. Бид тэдэнтэй нууц нөхцөлд уулзсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ өөрсдийнхөө нөхцөл бололцоог илэрхийлсэн. Мөн олон нийтэд нээлттэйгээр илэрхийлсэн захидалд дурдагдсан бүхий л зүйлүүдийг бидэнд илэрхийлсэн.

-Энэ хэрэгтэй холбогдуулан таны гэрт нэгжлэг хийсэн гэдэг үнэн үү?

-Нэгжлэг, үзлэг ч гэж хэлэх  юм уу бүү мэд. Ямартай ч  шинэ жилээр гадагшаа гарчихаад гэртээ орох гэхэд хаалга онгорхой байсан. Тэгээд камерын бичлэгт юу ч бичигдээгүй байгаа юм. Гэр бүлийн хүний ажлын газарт ороод ажилчдаас нь миний талаар мэдээлэл авсан байна лээ. С.Зоригийн хэрэг гэлтгүй намайг буруутгаж болох бүхий л мэдээллийг асууж, тулгасан байна лээ. Тагнуулын байгууллагын ажилтаныг манай гэр бүлийн хувийн компанид худлаа намтар бичүүлээд ажилд оруулсан тохиолдолд ч гарлаа. Энэ мэтээр ардчилсан улсад байж боломгүй үйлдэл гаргаж байна. Би зөрчигдсөн эрхээ хамгаалахаар зургаан сар шүүхийн үүд сахиж байна.Гэтэл миний өргөдлийг шалгахгүй өөр шалтаг хэлээд намайг мөрдөж, мөшгиж байна. Буруутгах зүйл л хайгаад байна. Тэгсэн ч би ухрахгүй.

.Зориг агсны эхнэр Б.Булган С.Зоригийн амь насыг хөнөөхөөр захиалсан хэрэгт яллагдагчаар татаж буйг прокруроос өчигдөр мэдэгдлээ. Б.Булганыг яллагдагчаар татах үндэслэл бий юу?

-Б.Булганыг яллагдагчаар татах болсон талаар мэдээлэлгүй байна. Ажлын хэсгийн ажлаар л тодорхой болох байх. Ер нь бол энэ хэргийг дагасан олон хардалт байдаг. Өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд энэ хэрэг маш их улс төрийн өнгө аястай байсан. Олон ч сонгуулийг энэ хэргээр хийлээ. Ардчилсан нам хамгийн их хохирсон. Анх манай намын гурван гишүүнийг энэ хэрэгт холбогдуулан байцаах гэж байна хэмээн худал хэлж хорьж авч явж байсан. Үүнээс хойш энэ хэрэг дээр дөрөөлж Монголын улс төрийн бүхий л эрх мэдлийг өөрийнхөө дохио зангаагаар байлгадаг улс төрийн бүлэглэл байна уу гэдэг хардлага явж байна. Энэ үнэн үү үүний цаана юу нуугдаж байна гэдгийг бид тодруулна.  

Ерөнхий сайдыг урд хөршид ажиллаж байх хооронд хаа байсан 10 жилийн өмнөх асуудлаар тэр хүмүүсийг хорьж байна

-Үүнээс арай өөр сэдэв рүү яриагаа шилжүүлье. Саяхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нарын хэд, хэдэн хүнийг хорилоо. Та хувь гишүүнийхээ хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Нэг намын гишүүдийг бариад байна. 461 дүгээр ангид байна гэсэн. Би тэднийг очиж эргэнэ. Нэг нам нөгөө намаа ангуучилж хуулийн байгууллага түүнийг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байхаар нь С.Баяр гэдэг хүнийг хорьсон. Энэ бол нэг талдаа УИХ-д өгч буй сануулга. Та нарын хэнийг ч ингэж чадна гэдэг сануулгыг өгч байна. С.Баяр бол Ерөнхий сайд байсан Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч. Энэ хүнийг хорьж байна гэдэг нь эрх баригчдад мөн өгч буй сануулга. Аль нь ч байсан хэргийг нь маш сайн шалгаад эцсийнх нь хариуг гаргаасай гэж бодож байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоосоо илүү улс төрийн акц байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Ерөнхий сайдыг урд хөршид ажиллаж байх хооронд хаа байсан 10 жилийн өмнөх асуудлаар тэр хүмүүсийг хорьж байна. Өөрсдөө шалгуулъя гээд гадна, дотноос ирж байхад нь хорьж байна. Барьж, хорихоор тэдний ямар мэдүүлэг өөрчлөгдөх юм. Эсвэл тамлаж зовоож байгаад хуурамч мэдүүлэг өгүүлэх гээд байгаа юм уу. Ойлгомжгүй байна. Асуудлыг хууль шүүхийн хүрээнд шийдэж болно шүү дээ. Монгол улсын гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх гэсэн маш том ажиллагаа ч байж мэднэ. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар их эргэлзээ байдаг. С.Зориг алагдсаны маргаашнаас л Монгол улсын хөгжил зогссон шүү дээ. Бидний хөгжил 20 жилээр хойш нь хойшлогдсон. Ерөнхий сайд нь урд хөршид томоохон асуудлыг шийдэхээр явж байх хооронд хуучин Ерөнхий сайд байсан хоёр хүнээ барьж хорьж буй нь ямар учиртай вэ гэдгийг бодох хэрэгтэй.

.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн гэдэг хэрэгт буруутгаж байгаа. Энэ гэрээ үнэхээр тийм муу гэрээ юм уу?

-Энэ гэрээнд хууль зөрчсөн асуудал байвал бид дотроо шүүх ёстой. Гадна талдаа түүнийг харагдуулж болохгүй. Хувь хүн алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ тэр бол бидний дотоодын асуудал. Зүгээр явж буй төсөл болон хөрөнгө оруулагчтайгаа холбож болохгүй. Үнэхээр гэрээ хийх явцдаа авлига энэ тэр авсан бол шүүх хуулийн байгууллага нь илрүүлэх ёстой. Хөрөнгө оруулагч явна, бид үлдэнэ. Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн эхний 30 жилээ Монголын ард түмэнд оруулсан хөрөнгө байхгүй. Гэхдээ Эрдэнэт Монгол улсыг өөрчилсөн. Оюутолгой мөн түүнтэй адил. Ашиг орлогыг чамлаж болно. Гэхдээ Монгол улсыг бүхэлд нь өөрчилсөн том төсөл юм.

- УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Үүгээр ёс зүйн ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүн Л.Гантулгын түдгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломжгүй болж байх шиг байна. Цаашилбал УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баривчлагдсан тохиолдолд прокурорын саналаар түдгэлзүүлнэ гэсэн хуультай  болох гэж байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Хуулийг гуйвуулж байна. Цэцийн шийдвэр маш ойлгомжтой гарсан. Өмнө нь маш буруу хууль үйлчилж байсан нь үнэн. УИХ-ын гишүүнийг хэргийн газарт нь баривал түдгэлзүүлэх асуудлыг ярина гэж байгаа юм. Хэргийн газарт баривал УИХ-ын гишүүн мөн, биш гэдгийг тогтоох боломжгүй, шууд баривчилна. УИХ-ын гишүүн гэж мэдэнгүүтээ буцаагаад суллачих юм уу. Хэрэгжих боломжгүй хуулийн заалт байсныг Цэцээс хассан юм. Энэ заалт хүчингүй болонгуут УИХ-ын гишүүн жирийн иргэн болсон юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн хэрэгт холбогдох юм бол шууд хэргийг нь шалгадаг болох ёстой. Барих, хорихыг бол УИХ-аас зөвшөөрөд авч байж хийх ёстой. Хууль дуудахад зангиагаа зүүгээд очихгүй байгаа хүнийг УИХ-д түдгэлзүүлэх саналыг оруулж ирээд хэлэлцэх ёстой. Харин шүүхээс гэм буруутайг нь тогтоовол тэр УИХ-ын гишүүн биш болчихож байгаа юм. Маш ойлгомжтой үйл явцыг гуйвуулаад байна. Д.Гантулгын хувьд холбогдсон хэргийг нь нотлох боломжгүй болсон. Түүний гэм буруутайг УИХ биш шүүх тогтооно. Өнөөдөр шүүхийн шийдвэр гараагүй учраас гэм буруугүй гэж явж байгаа. Хуулийн байгууллагаар асуудлыг шалгаж байна. Энэ хүн хуулийн байгууллага дуудахад очихгүй байгаа учраас түтгэлзүүлэх ёстой. Тэгэхээр УИХ өчиггүй шийдвэрээ гаргаад түтгэлзүүлэх ёстой. Эсвэл тэр хүн өөрөө очоод мэдүүлгээ өгөөд нотолгоо баримтаа гаргах ёстой.Тэгээд шүүх шийдвэрээ гаргасны дараа УИХ-ын гишүүн байх, эсэхийг хэлэлцэх ёстой юм. Үүний цаана эрх мэдлийн тэмцэл бий.

-  УИХ-ын гишүүдийг дураараа барьж, хорьж болохгүй. Хэрвээ ингэдэг болчихвол тэр гишүүнийг барьцаалж улс төрийн шийдвэр хүчээр гаргуулдаг хүсээгүй үйлдлийг нь хийлгүүлдэг болж магадгүй гэж ярих гишүүд ч байна. Та үүнд ямар саналтай байгаа вэ?

- Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад яг л тэгсэн. УИХ-ын гишүүдийн заримыг нь хуралд битгий суу гэсэн бол мөн заримыг нь эсрэг санал өг гэж тулгасан. Нэрсийн жагсаалт гаргаад өөрсдөд нь болон ойрын хамаатан садан дээр нь хэрэг нээнэ гэж сүрдүүлж санал өгүүлсэн.Ийм байвал Монгол улс цааш байх уу. Ийм муухай хачин тогтолцоотой оронд байснаас үхсэн дээр биз дээ.

Т.Хулан 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Huuli busiin said
Zarim ni unen baina. Ter Tsogzolmaa bol bulegleliin huuli bus said. Ymarch medleggui deer uyiin comsomoliin neg yum togsson.Hotssrogdson, hulgai hiisen, ih hurliin gishuunees said bolson, huuli bus.
2018/04/21 109.134.46.252
Werty
Huzugui nohriin mafiin gar hol yrt uymaa, eron tedniig diilehgui bhoo
2018/04/21 103.212.118.153
Иргэн
"...Ийм муухай хачин тогтолцоотой оронд байснаас үхсэн дээр биз дээ..." Тэгээд чи үхээч чаддаг юм бол. Хүүхдийн ордны газраас хулгайлдаг бузар амьтан
2018/04/20 182.160.2.155
Ha ha
садан дээр нь хэрэг нээнэ гэж сүрдүүлж санал өгүүлсэн.Ийм байвал Монгол улс цааш байх уу. Ийм муухай хачин тогтолцоотой оронд байснаас үхсэн дээр биз дээ.
2018/04/20 202.70.34.70
Ha ha
Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад яг л тэгсэн. УИХ-ын гишүүдийн заримыг нь хуралд битгий суу гэсэн бол мөн заримыг нь эсрэг санал өг гэж тулгасан. Нэрсийн жагсаалт гаргаад өөрсдөд нь болон ойрын
2018/04/20 202.70.34.70
Ванданхүү
Лу.Болдыг гайгүйч залуу байна гэж бодсон чинь бас л увайгүй нөхөр юмаадаа, хэрэг хийсэн л бол альч нам хамаагүй шалгуулж шийтгүүлэх ёстой шүү. Лувсанвандан гуай харин мужик хүн байсан чи дуурайсангүй
2018/04/20 202.179.26.48
momgol
Surduulj shahsan geciheed ner hen ni baihgui. Yundaa dulegneed baigaam. Hudal poprood bainuu.
2018/04/20 27.123.214.108
иргэн
Эрдэнэт үйлдвэр 40 жил боллоо 10 жилийн өмнө монголын ганц саалийн үнээ гэж яриад сууж байсан байх та үр дүн өгөөжгүй гэж ярьж болохгүй.Тэнд бүхэл бүтэн хот 100 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байна
2018/04/20 66.181.190.115
Ard
Amid bhadn erliz hurlizaarn duudaj ali muugaar muulj bsan uheed ugsunii daraa daanch neg hudlaa yarih um da ene bold metiin luivarchinguud
2018/04/20 203.91.115.45
bayar
Unen unen ene tuhai Titem ugchin ih sain medeh yostoidoo.
2018/04/20 112.72.14.87
Зочин
Элбэгдоржоор ахлуулсан улс төр хүчний байгууллага бизнёсмёнүүдийн бүлэглэл мафийнүйл ажиллагаанд орчихоод байхад дотор нь байж мэддэггүй юм уу Зоригийн хувьд бол Батүүл элбэгдор
2018/04/20 122.201.22.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment