8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн цаана намын санхүүжилт нуугдаж байгаа

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-04-20 08:50:00

 

“Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас хэрхэн сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Авлигын эсрэг лобби бүлэг, Герман, Британи улсын элчин сайд, эрдэмтэн судлаачид оролцлоо. Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас хэрхэн сэргийлэх талаар Авлигын эсрэг парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй  ярилцлаа.

-Намын санхүүжүүлэлт нэрээр аюулгүй авлигыг цэцэглүүлдэг-

 -Монголын улс төрийн намуудын санхүүжилт ил тод байлгах тал дээр илүү бодьтой ямар алхамууд хийх ёстой вэ. Цаашид  өндөр төвшний авлигаас хэрхэн сэргийлэх вэ?

-Авлигын эсрэг парламентийн бүлэг байгуулагдсан цагаас хойш намуудын асуудлыг хөндөж байгаа. Авлигаас ангид энэ нийгмийг байгуулъя гэвэл боловсон хүчний бодлогыг тодорхойлдог улс төрийн нам өөрөө цэвэршэхээс өөр арга байхгүй. Герман, Их Британи улсууд авлигатай байж байгаад энэ зарчмаар шийдсэн байдаг. Хамгийн төгс арга бол төрөөс улс төрийн намууд санхүүждэг схем рүү орох ёстой. Ингэхээр олон нийт дургүйцдэг. Яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэх ёстой гэж гэсэн маргаан гардаг. Ингэхгүй болохоор түүнээс их хэмжээний мөнгийг авлигаар бий болгодог. Нэг үгээр намын санхүүжүүлэлт нэрээр аюулгүй авлигалыг цэцэглүүлдэг. Энэ өөрөө Монгол улсад бодьтой нүүрлэсэн. 10 жилийн өмнө гаалийн байгууллага авлигалын индексээр 1-т жагсдаг байсан. Өнөөдөр улс төрийн нам өөрөө хамгийн их авлигатай гэдэг судалгаа гарчихсан. Үүнийг таслан зогсоодог шүүхийн байгууллага өөрөө авлигалд автсан. Ингээд манай улсын авлигалын индекс жилээс жилд нэмэгдэж байна. Энийг хаврын чуулган дээр ажлын хэсэг гарч үзэл баримтлал болгож хэлэлцүүлэг хийе гэж бодож байна.  Яагаад гэхээр 1 сая төгрөгийг хувьд хүнээс 10 сая төгрөгийг ААН-ээс авна гээд хуулийн заалт орчихоор саяыг 10 сая, 10 саяыг нь тэрбум төгрөг болгоод компаниудаас авчихдаг. Үүний дараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49, 51 хувийн цаана намын санхүүжилт гэдэг юм нуугдсан байгаа. Том ордуудтай холбоотой асуудлууд эхлээд намд хандив өгөх нэрээр намын удирдлагуудтайгаа уулзсан байдаг. Үүний дараа буцаагаад авлига өгсөнөө орд газар болгож авах ч юм уу. Манай улсын  эдийн засгийн 90 хувь нь уул уурхайтай холбоотой байдаг. Уул уурхайн компаниуд гарч ирсэнээс хойш улс төр эмх цэгцээ алдсан статистик мэдээг харж болно.

-Нэгэнт уул уурхайгаас хараат болсон учраас үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Үүнээс 10-15 жилийн хугацаанд сэргийлэх хуулийн уутыг байхгүй болгох. Нэр дэвшигч хамгийн хямд зардлаар төрөөс мөнгө авч сонгуульд нэр дэвшдэг болох ёстой. Өөр ямар нэгэн байдлаар тайлан авах юм бол шууд авлига гэж үзэж эрүүгийн хуулинд ордог ийм байх ёстой. Ингэж зохицуулалт хийж, 10-15 жил явж байж өөрчлөгдөх болов уу гэсэн бодолтой байна. Улс төрийн намуудын тухайн хуулийг шинэчлэх ажлыг өргөн барихаар ажиллаж байна. Олон нийтэд хандсан үйл ажиллагааг хийгээд байхаар эхнээсээ үр дүн гарч ирж байна. Өмнө нь нээлттэй "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг ярьж чаддаггүй байсан. Харин одоо олон нийтийн анхаарлыг татсан хэргүүд болон 268 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг шалгаж олон нийтэд ил болгоно. Хэн нэгнийг шүүж мууг үзэх гээд байгаадаа гол нь биш. Тамгатай бичигтэй нь ил болгох замаар нийгмийг авлигалыг үл тэвчих сэтгэлзүйд хувь нэмэр оруулах нь зөв юм.

-Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байж чадаж байгаа юу. Өнгөрсөн сонгуулиар МАН хэдэн төгрөг зарцуулсан, хаанаас санхүүжилтээ босгосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аль ч намуудын хувьд сонгуулийн санхүүжилт ил тод байдаггүй. Тайлан нь худлаа гардаг. Энийг нуугаад байх юм байхгүй. Сонгуулиар намууд МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа “топ 20” компаниас хандив авч байгаа. Нүүрсний эргэн тойронд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудаас мөн хандив авч байгаа. Энийг ил тод болгож зогсоох ёстой. Тун удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой баримт дэлгэхээр ажлын хэсэг гарган  ажиллаж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибден дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга квот гэдэг байдлаар гэрээг авах давуу эрх олгодог байсан. Зэс молибден нь  100 ам долларын үнэтэй байлаа гэхэд тэрийг 150 ам. доллараар гаргах эрхийг өгдөг. Үүнийг шалгах ёстой.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн дарга нарын  үед  шахаж байсан бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байв гэдгийг тухайн үеийн брижээс олоод тэрийг дотоодын зах зээлтэй харьцуулахад ямар хэмжээний зөрүү авлигал гарч ирж байгаа вэ гэдэг нь харагдана. Сая УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргаж тавьж байгаа Өмнөговь аймгийн нүүрсний хулгайн асуудал байна. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ тонн өөр, гарсан  тонн нь бас өөр байна. Үүний цаана юу байна. Үүний цаана сонгуулийн хандив нэрээр авсан авлигал байв уу, эсвэл хувь хүмүүсийн алдаатай зүйл байв уу.

Ийм байдлаар цоорхой сав шиг явах юм бол уул уурхайн баялагийн ашиг нийгмийн дундаж давхрагадаа үр бүтээлгүй байна. Негир, Аргентины жишиг рүү орно гэсэн үг. Нийгэм өөрчлөгдсөн байна. 25 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал том мөнгөн бүстэй, өдрийн хоолоо нисдэг тэргээр энэ тэнд очиж иддэг гэхэд хэн ч шүүмжилдэггүй байсан. Харин өнөөдөр аль нэг төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг үнэтэй машин унахыг авлигал гэж үздэг болсон. Тусгай дуут дохиотой машин унаад гэрэл улалзуулаад явдаг даргыг 25 жилийн өмнө хүндэлдэг байсан. Одоо үүнээс залхаж байна. Нийгэм өөрөө бэлэн болсон. Нийгмийнхээ сэтгэлзүйг дагаж байгаа төр, намын механизм үлдчихээд байна. Үүнийг шахаж өөрчлөх ёстой.

-Авлига хээл хахуулийг цэцэгжүүлж байгаа гол хүчин зүйлийг та юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглал. Өнөөдөр судалгаагаар  хэн манай улсын 1 номерын  улс төрийн албан тушаалтан бэ гэхээр тал нь Ерөнхий сайд, тал нь Ерөнхийлөгч гэж хариулдаг улс байхгүй. Жишээ нь Герман Меркель, урд хөрш Ерөнхийлөгчөө, хойд хөрш Путиныг гэж хариулна. Манай улс 50 хувь Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог засаглал, 50 хувь парламенийн засаглалтай Ерөнхий сайдтай. Энэ тогтолцоогоор 25 жил явж ирсэн. Энэ тогтолцооны гажуудлыг ашиглаж хувийн хэвшлийнхэн эвтэйхэн ажилласан нь авлига цэцэглэсэн гол хөрс суурь болсон. Яг үнэндээ дэлхий дээр манайтай адил үндсэн хуультай улс Польш, Чех хоёр л байдаг. Энийг хүмүүс төдийлөн олж хардаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэмд ярьж ойлгуулах нь маш чухал.

-Сүүлийн үед Дубайн гэрээтэй холбогдуулаад нэлээд хэдэн хүмүүсийг шалгаж байна. Та үүнийг хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн  харж байна вэ?

-Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр ажлын хэсэг гараад шалгаж байна. Миний хувьд нэг зарчимыг баримталдаг. Яг цаасаар гаргаж ирээд дүгнэлт гарсаны дараа би өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж боддог. Дубай, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тэр дүгнэлтийг гарсаны дараа хэвлэлийнхэнд тарааж өгөөд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Манайд маш буруу нэг жишиг тогтоод байна. Оюутолгойн гэрээний асуудал маш олон тооны бичиг баримт байгаа. Тэрний 10 хуудсыг ч уншаагүй байж дүгнэлт өгч парламетийн индэр дээрээс ярихаар хариуцлагагүй алхам болно гэж боддог. Ер нь УИХ-ын гишүүд гарч ирээд буу халаад байж болохгүй. Тийм учраас энэ асуултад хариулахад хангалттай мэдээлэлгүй байна.

-Улс болон Эрдэнэт үйлдвэр 109 сая ам.долларыг төлж болохгүй-

-Сүүлийн үед Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан баримтууд ил боллоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан Жастын Ш.Батхүү мөн Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдсан гэсэн байна лээ. Ийм байх боломжтой юу?

Үүнийг нотлох ёстой. Нотлогдсон баримт бичигүүдийн хүрээнд хоёр зүйлд анхаарах хэрэгтэй.

1.    Юу ч болсон улс болон Эрдэнэт үйлдвэр 109 сая ам.долларыг төлж болохгүй.

2.    Жастын Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсанч бай, зураагүй ч бай хариуцлага хүлээх ёстой. Хэн гэдэг албан тушаалтан дээр энэ хэргийг нуун дарагдуулав гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

Хуурамчаар гацаасан ч юм уу. Логикийн хувьд таарамжгүй санагдаад байгаа. Албаар шүүхэд ялагдах гээд эсвэл Жастын Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг зураад өчнөөн сая ам.доллар Эрдэнэтийн дансаар эргэлдэж байхад яагаад мэдэхгүй байна. Үүнийг бол доромжлол гэж ойлгож байгаа. Иргэдээ дутуу мэдээлэлтэй гэж  хуурч явсан өмнөх үеийн улс төрчдийн болчимгүй алдаа. Дахиж ийм хэрэг МУ-д болох ёсгүй. Үүний төлөө УИХ-ын Авлигын эсрэг лобби бүлэг ажиллах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
BULGANDAA AM ALDAJ TEGEED YYNIIG ODOO BOLTOL TORIIN NUUZ GEJ BULGANIIG OMOORJ HAMGAAJ YAVDAG UYM BNA .ZORIGIIG UGAASAA MONGO HYYLEGCH S.BAYAR BATYYL .ELBEGDORJ 3 TODORHOI BOLLOO
2018/04/20 185.75.139.248
Shar tokhoi
kOMINZAMIIN YES BID MONGOLCHUUDIIN TOLGOIG ERGYYLJ BAISAN BNA .HEN NEGEN NAM TORD GARAHIIN TULD ERDETEES BAYALGIIG NI YE DAGAN ZOLMOJ TORIIG GARTAA AVDAG BAISAN BNA.YYNIIN NUUZIIG BATYYL NUUZ AMRAG.
2018/04/20 185.75.139.248
Баяр
Төр муу менежер гэдэг бол маш худлаа мэдээлэл зөвхөн бид зөв тохирох хүнээ олж сонгоод тэр улс орны төсөвийг бүрдүүлж том аж ахуйгаа удирдуулснаар ийм янз бүрийн луйварийн үйл ажиллагааг таслан зогсоо
2018/04/20 202.179.8.210
Баяр
Ялангуяа Эрдэнэт Үйлдвэрийн захиралыг маш өндөр шалгаруулалт улс орон даяар өрнүүлж байгаад томилохгүй бол намаас томилох нь ойлгомжтой болоод удаж байгааг болиулах цаг болсоныг ард түмэн мэдэж байгаа
2018/04/20 202.179.8.210
Баяр
Эрдэнэт Үйлдвэр, ЭТТ, ОюуТолгойн ТУЗ-д болон бусад улсад өндөр ашиг өгдөг байгуулагуудын захиралуудыг тусгай өндөр шалгаралтуудаар сонгож томилох хэрэгтэй. Хэд хэдэн хүмүүсийн Их хурлаар оруулж шалгар
2018/04/20 202.179.8.210
зочин
Эрдэнэт үйлдвэрээс улбаатай юм.энэ намууд эрдэнэтээс маш их мөнгө хулгай луйвараар авч сонгуулид оролцдог.манан гэгч бүлэглэл бий болж эрдэнэт дууслаа.манангийн хулгайч нар хамтарч эрдэнэтийг цөлмөж д
2018/04/20 66.181.191.178
зочин
Намууд 28 жил маш их хулгай луйвар хийсээн.сүүлдээ зориг гэгчийн ами насыг егүүтгэж түүнээс хойш үргэлжилсээр үргэлжилсээр бгааг мэдэж ав.ОТ ТТ хоёр сураггүй бхад зориг гэгчийн хүн амины хэрэг эрдэнэт
2018/04/20 66.181.191.178
зочин
Намыг устгаж төрд намбус хүмүүсийг авах хэрэгтэй.энэ олон нам чини хулгай луйвар хийдэг хүмүүсийн орон байр сууцна биш гэж үү.монголд өнгөрсөн 28 жилд маш их булхай луйвар хулгайг намууд хийсэнийг мэд
2018/04/20 66.181.191.178