Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр мэндэлсэн аж. Гэвч одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр 36 настайдаа бусдын гарт харамсалтайгаар амиа алдаж билээ.
Өнөөдөр гэр бүлийнхэн нь “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байжээ.
Түүнийг монголын ард түмэн 2-хон өдөр дурсаж, бусад өдрүүдэд мартагддаж иржээ. Төрсөн өдөр нь буюу өнөөдөр, үхсэн өдөр нь буюу 1998 оны аравдугаар сарын 02-нд гэсэн 2 өдөр л дурсдаг болжээ. Хатуухан хэлэхэд үхсэн, төрсөн өдөр нь түүнийг хэн байсныг монголчууд дурсаж ярьдаг.
С.Зориг агсны хэрэгт холбогдуулан 3 хүнд шүүхээс ял оноогоод байгаа. Тэгвэл С.Зориг агсны эхнэр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллэсэн. Өнгөрсөн Лхагва гаригт С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, байцаалт авсан байна. Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат тухайн үед нууцын материалд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Тэгвэл НПГ-аас түүнийг нь үгүйсгэсэн юм. Улмаар ТЕГ-аас Б.Булганыг яллагдагчаар татаж байгаагаа танилцуулаад байцаалт авсан. Б.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж, шинээр цугларсан нотлох баримтуудаар талийгаачтай хамтран амьдарч хэмээн үзэж ийнхүү яллагдагчаар татсан юм.
Д.Болор