8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар тэнцэх гэж шалгалтын журам зөрчсөн 41 тохиолдол бүртгэгджээ

2018-04-20 09:40:00

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний төвшин тогтоох 14 дэх удаагийн шалгалт эхлээд 11 дэх өдрөө явагдаж байна. Одоогийн байдлаар уг шалгалтад нийт 3752 хүн орохоос ирц 80 хувь буюу 3038 хүн орсон байна. Үүнээс 90 болон түүнээс дээш оноо авсан иргэн 697 байгаа аж. Шалгалтад хууль бусаар тэнцэх гэж шалгалтын журам зөрчсөн 41 тохиолдол бүртгэгджээ.

Хэрвээ дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл