8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаанаа зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхийлөгч сануулжээ

2018-04-20 12:22:00

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад З.Энхболд уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

Монгол үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсээд буй. Тэдний маргаан хурцдаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, энэ асуудал нь Ерөнхийлөгчид бичгээр ирсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн холбооны удирдлагуудыг ирэх тавдугаар сард багтаан маргаанаа шийдэхгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэ талаар тэд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 


Х.Баянмөнх: Би төрийн наадмын 10 бай шагналынхаа санг Бөхийн өргөөнд өгч байсан

- Монгол Улсын аваргуудын зөвлөлөөр Бөхийн холбооны шинэ хурлыг хийж, энэ маргааныг цэгцлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийллээ. Энэ хурлаар хоёр хуваагдсан хүмүүс нэг болж, цаашид нэг холбоо болж явах ёстой гэдэг саналаа хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ийм саналтай байгаа гэлээ. Түүнээс гадна Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нарыг холбооны удирдлагад оруулахгүй гэдэг саналаа ч мөн хэллээ. Монголын бөхчүүд эвээ олж, зүгээ олох ёстой гэдэг байр суурьтай л байна. Монгол бөхийн өргөө бол ард түмний өмч, улсын хөрөнгөөр боссон. Энэ бол Үндэсний бөхийн холбооны өмч байх ёстой гэж дүрэмдээ заасан байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Бөхийн өргөөний өмчлөлийн талаар хайгаад олдохгүй, хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол бөхийн өргөөг анх 5000 метр квадрат газартай байсан бол өнөөдөр 2500 метр квадрат газартай л болсон байна. Энэ хөрөнгө өнөөдөр өмч нь хаана байгааг хэн ч мэддэггүй, энэ талаар төрийн байгууллагаас асууж, сураглаад явж байна. Бөхийн өргөөг түр битүүмжилсэн байгаа. Тиймээс энэ асуудлыг төр шийдэж, хэн нь эзэмшихээ тодорхой шийдэх хэрэгтэй. Би төрийн наадмын 10 бай шагналынхаа санг Бөхийн өргөөнд өгч байсан хүн. Би энэ Бөхийн өргөөнд орох эрхтэй хүн гэж бодож байгаа ч дөрвөн удаа хөөгдөж гарлаа. 


Р.Нямдорж: Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна

- Бөхчүүдийн хоорондын маргаан Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон бөхөд маш том хохиролтой. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна. Ерөнхийдөө бөхийн холбооны маргаан Бөхийн өргөө гэх байгууллагатай холбоотой гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж, Бөхийн өргөөг улсын өмчид авч болно гэсэн саналаа илэрхийлж байна. Мөн хууль дүрэмд захирагдахгүй, ёс бус үйлдэл хийж байгаа, журамд захирагдахгүй байгаа хүмүүсийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах бодолтой байна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бөхчүүд дахин хурал хийж, яаралтай эв эеэ олж, бөхөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна. Бөхийн өргөө Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр байгаа. Тус өргөө 2,5 тэрбум төгрөгөөр боссон барилга. Бүртгэлд байхгүй байна гэдэг нь дахин үнэлгээ хийгдээгүй байгааг ярьж байгаа болов уу гэж бодож байна. Дүрэмд заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбооны өмчид бүртгэлтэй, сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлөөд явж байгаа. Бүртгэлгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна. Тэр асуудлыг нь зогсоохгүй бол улам бие биенээсээ давах гэсэн энэ үйлдлүүд улс оронд ч хортой байж болзошгүй нь гэж харж байна. Одоогийн ийм байдал цаашид үргэлжилбэл Ерөнхийлөгч улсын өмчид авах шийдвэр гаргана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ярианаас ойлголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Toriin medeld av ter ni shudarag tedend mash tom zohiolt bolno. Olgiarh bohchyyded mash tom zohiolt bolno zov urai urai demjij bna .Eronhiilogch medeldee av .Tor etsen bai .
2018/04/21 185.75.139.248
иргэн
данзан,нямдорж нарыг оруулахгүй гэж байгаа бол оронд ньДэжинбээ
2018/04/20 27.123.212.134
зочин
энэ бөхчүүдийн бай шагналыг багасгаж орон нутгаас жип машин өгөхөө болих хэрэгтэй цолийг хээл хахууль үнэлээд мөнгө олох арга болгочихсон балайр юмнууд улсын өмч болгож олсон орлогыг улсын орлого бо
2018/04/20 66.181.165.21
1
олимп гээд дс одоо байдгийнмуу
2018/04/20 202.179.27.44
Бөх сонирхогч
http://news.zone.mn/news/113279.htm Бөхчүүд ээ бөөр нь бөгсөндөө бай.
2018/04/20 202.21.109.149
Shsh
Tser ni tseejindee boor ni bogsodoo baih boltugai
2018/04/20 112.72.11.104
Er
Женко-гоос эхлээд сумъябазар сүхбат гэх мэт тэнэгүүд нэг их юм мэддэг царай гаргаад хөмсөг атируулаастай ярихыг нь хархаар үнэхээр өрөвдмөөр. Чаддаг чаддаг зүйлээ хиицгээе
2018/04/20 112.72.11.104
Er
УИХ-д Бөхчүүд болон шалдан банди сонгодог хүмүүс бол оюуны хомсдолтой цус ойртсон ажгуу
2018/04/20 112.72.11.104
Er
Энэ бол нийт улс орны хэрэг явдал биш шүү дээ. Одоо улс төр нь хутгалдаад хөгийн инээдтэй юм болохиймаа. Бидний монгол улсад эрэмбэ дараа хөл толгой гэж алгаа хөөрхий,
2018/04/20 112.72.11.104
zochin
shonhor deed surguuli yasan dampuursan Khasu buk yasan dampuursan Bayanmunk avarga ch dampuuruulakdaa sain ymaa
2018/04/20 103.57.94.65
цэрэн
Нямдорж,Данзан нар бол бөхийн өргөөг босгосон хүмүүсээ гэж бодож явдаг.Алдаа оноо байсан байлгүй яахав.Нөгөө талын хүмүүс Баянаа аварга, сүхбат аварга нар сайхан бөх байсан гэхдээ юу хийв
2018/04/20 202.5.198.32
zochin
ene muu hulgaich nyamdorjoos buh um bolson danzan ene 2-iin olon jiliin sanhuugiin barimtiig bugdiig shalgah estoi
2018/04/20 202.21.118.2